Орон нутгийн сонгууль болтол цагдаагаар, Р.Чингисээр “оролдохгүй” гэв үү?

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 05

 

Шинэ Засгийн газар бүрэлдэж бараг цэгцрэх шатандаа орж явна. Өмнөх Засгуудыг бодвол Ж.Эрдэнэбатын танхим төрийн албаныхны хувьд халаа, сэлгээний “аюул” бага байна. Үүний нэг нь хууль хяналтын байгууллага, тэр тусмаа Цагдаагийн ерөнхий газар.
 
Ерөнхий сайд солигдох бүрт ялтай юм шиг өөрчлөгддөг энэ газрын даргаар одоогийн дарга Р.Чингисийн өмнө С.Баатаржав байсан билээ. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Н.Алтанхуягийн албыг үргэлжлүүлэхээр томилогдсон даруйдаа ЦЕГ-ын дарга С.Баатаржавыг чөлөөлж Р.Чингисийг томилсон.
 
С.Баатаржавын хувьд Н.Алтанхуяг сайдын үед солигдсон хоёр дахь хүн нь. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 2012 онд Засгийн газрыг тэргүүлэхдээ тус газрын даргаар Б.Билэгтийг томилсон. Хоёр жилийн дараа буюу 2014 оны наймдугаар сард түүний орны хүнээр ЦЕГ-ын дэд дарга байсан С.Баатаржавыг тавьж байлаа. 
 
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх