Д.Сумъяа: Багийнхаа салхийг хагалж, энэ олимпийн эхний медалийг хүртсэндээ баяртай байна

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 09 ・ 1

Олимпийн наадмын жүдо бөхийн татами дээр Монголын тамирчин бүсгүй Доржсүрэнгийн СУМЪЯА аман хүзүүдэж, олимпийн мөнгөн медалийн эзэн болж, монголчуудынхаа магнайг тэнийлгэсэн билээ.

Тэгвэл Д.Сумъяа мөнгөн медалийн эзэн болсныхоо дараа сэтгэгдлээ илэрхийлэхдээ  “Каори Мацүмо бол Лондонгийн олимпод түрүүлсэн, дэлхийн хошой аварга, дэлхийн шилдэг жүдоч. Бид олон удаа таарч барилдаж байсан. Бие биенийхээ барилдааныг сайн мэднэ. Хэдийгээр Каори өмнөх олимпийн аварга ч гэлээ энэ олимпод түүнийг ялна гэсэн итгэлтэйгээр би дэвжээнд гарсан. Багшийнхаа зөвлөснөөр барилдлаа. Барилдааны өмнө тайван байсан. Аваргын төлөө барилдахдаа ч тэр.

Харамсалтай нь, алтан медалийг зорилгоо болгож байсан ч түүндээ хүрч чадсангүй. Гэхдээ Монголын жүдочид, Монголын тамирчид маань үлдсэн өдрүүдэд өндөр амжилт гаргаж, монголчуудыгаа баярлуулна гэдэгт итгэлтэй байна. Багийнхаа салхийг хагалж, энэ олимпийн эхний медалийг хүртсэндээ баяртай байна.

Тамирчдидаа амжилт хүсье. Биднийг дэмжиж, итгэл найдвар тавьж суугаа  ард түмэндээ баярлалаа” гэв.

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: