Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 08 сар 12
・ 3

"Сайн хашаа" яахав, түр харья гэж бодьё. Гэр хорооллын асуудлыг агаар хөрсний бохирдолтой нь, ажилгүйдэл харанхуйтай нь цогцоор нь шийдсэн дээр гэж бодьё."Сайн малчин" ч бас больё. Малаа дагаад амаа тосдоод болоод байгаа хэсэг алзахгүй. "Сайн хувьцаа" бүүр цаашаа. Үүнд итгэсэн хүн үнэндээ байхгүй дээ.
Тэр их баялагийн хувийг баян улс төрчдийн ганц вискиний үнэ хүрэхгүй мөнгөөр зарах санал тавихад дургүйцэх хүн захаасаа байсан. Сонгуулийн юм тэгээд дараа нь үлгэр болохыг мэдэх хэсэг нь цаг хожиж мөнгийг нь бушуухан авчихсан. Гэхдээ “сайн оюутан”-ны боломжийг таг хаадаг нь яаж байгаа юм бол доо.
Энэ чинь оюутнууд сургалтын төлбөрөө өөрсдөө төлөхийн тулд өнөөдөртөө зээлж байгаа нэг боломж олгосон төсөл шүү дээ. Энэ мөнгөө төсвийн мөнгөнөөс биш банкны гэрээгээр авч байгаа. Эргүүлээд төлнө. Гэрээ байгуулсан хойно хүү тооцож, алданги бодуулна. Энэ хөтөлбөр ямарч боломжгүй байсан бол сонгуулийн өмнө эсэргүүцэхгүй яагаад таг байв. Төлбөрөө зээлээр авах болзол хангасан “Сайн оюутан”-тай гар барьж, ард нь алгаа ташаад зургаа авахуулцгаагаад байсан МАН-ын депутадуудыг нэрлэмээр санагдлаа. Энэ чинь оюутны сургалтын төлбөрийн зээл, банкны хэдэн арваар нь гаргадаг нэг төрлийн зээлийн бүтээгдэхүүнтэй адил шүү дээ.
Зурагтаар гэнэт гарч цалин тэтгэвэр тавих мөнгөгүй боллоо гэж бүгдийг нь айлгачихаад оюутны төлбөрөө аргалах ганц боломжийг нь хаагаад хаячихаар юу гэж ойлгох вэ, Ерөнхий сайд аа. Жоохон ч биш бүр их хөөстэй, сүржин санагдлаа шүү, шинэ төр маань. Энэ бол амьдарлаас хол, сулхан сайд нарыг төрд шахсаны эхний сэвэлзээ шүү .
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.