Д.Отгондалай мөнгөн медалийн болзол хангав

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 13 ・ 35

Энэ өдөр олимпийн наадмын боксын тэмцээний медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд боллоо.  Эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдсөн Д.Отгондалай хүрэл медалийн төлөө Алжирын боксчин Реда Бенбазизтай тулалдаж, 3:0 /30-27, 29-28, 29-28/-аар хожлоо. Манай тамирчин наймдугаар сарын 14-ний өдөр Францын тамирчинтай мөнгөн медалийн төлөө тулалдана. Д.Отгондалай эхний тойрогт хийлж, Нидерландын боксчин Энрико Лакрусаг хожин шөвгийн наймд үлдээд байсан юм. Монголын зургаан боксчин Риог зорьж, дөрөв нь тэмцээнээ үргэлжлүүлж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

35 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: