Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 08 сар 13
・ 3
Өмнөх 4 жил Санхүүгийн Зохицуулах Хорооны даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн З.Нарантуяа АН дотроо З.Энхболдын фракцийн улс төрч гэгддэг. Тиймдээ ч З.Энхболдыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн мэдэгдлийг үгүйсгэн, АН эдийн засгийн хямралд ямар ч хамаагүй гэх мэдэгдэл хийж байх үед хэвлэлүүдээр ярилцлага өгч, З.Энхболдтой ижил утга бүхий зүйлс ярьсан билээ.
Харамсалтай нь түүний ярьсан зүйлс Монголын эдийн засагчдын инээд, уурыг зэрэг хүргэж эхлээд байна.
Тодруулбал УИХ-ын гишүүн З.Нарантуяа нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа: "Монголбанкны Ерөнхийлөгч мэргэжлийн бус улс төрийн мэдэгдэл хийсэн. Дэлхийн аль ч улс валютынхаа нөөцийг ил тод зарладаггүй. Холбооны нөөцийн банкны дарга ямар үг хэлэхээс эдийн засгийнх нь нөхцөл байдал хамаарч байдаг. Түүний хэлсэн үгнээс эдийн засагт үүсэх үр дагавар маш их. Эдийн засаг савлаж, доргиж болно. Гэтэл зохиомол валютын хомсдлыг бий болгох мэдэгдэл хийсэн нь туйлын харамсалтай байна.
Монголбанк 6 жилээр, Сангийн яам сайдаа 4 жилээр томилдог нь бодлогын хувьд бие биенээ хянах төсвийн тэлэлт, мөнгөний нийлүүлэлтийг хэт их байлгаж эдийн засгийг савлуулахгүй байх зорилготой байдаг атал Монголбанкны ерөнхийлөгч улстөрч шиг мэдээлэл хийсэн нь туйлын харамсалтай.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.