“Хард” нь эвдэрсэн Монголын төр

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 17
 

Ч.ОЛДОХ

Манай төр,засагт  тогтвортой бодлого үгүйлэгддэг. Дээр нь  улстөржилт, талцал тэмцэл нь хэрээс хэтэрчихсэн.  Сонгуулиас сонгуулийн хоорондох дөрвөн жилд эрх барьж буй аль нэг намын даргын толгойгоор явж ирснээс урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт байдаггүй. Байлаа ч өмнөхөө  үгүйсгэж, өөрийн эрх ашгийг дээгүүр тавьдаг  эрх баригчдын нөлөөгөөр дундаасаа тасарч, эсвэл  ор мөргүй арчигдаж, алга болдог. Энэ байдал нь хөрөнгө оруулагчдыг үргээж, хөгжлийг тушиж, байдгаа барахад хүргэсэн. Дээр нь АН засаг авсан жилүүдэд фракц, бүлэглэлүүдийнх нь тэм­цэл төрийг тогтвор­гүй дээр нь муухай хараг­дуулж, нүүрээ буруулах улс нэмэгдсэн үү гэхээс нааш­­лаагүй. Гэтэл 2016 оны сонгуулийн үр дүн­гээр олонх болсон МАН  энэ алдааг засах,  дүгнэлт хийх, арга барилаа өөрчлөх талаас ал­хам хийхгүй нь. Уг нь 2016 он Монгол Улсад хангалт­тай анхааруулга өг­сөн. Сонгуулийн өм­нөөс дохиогоо дуугаргасан.

МАН үүнийг мэдэж байгаа.  Тухайлбал, АСЕМ-ын дээд хэмжээний 11 дүгээр чуулга уулзалт тогтвортой бодлогыг, хөрөнгө оруулагчдын итгэл найдварыг хангаж ажиллах талаар манай эрх баригчдад анхааруулсан гэж болно. Хоёр дахь удаагийн сануулга нь “Монгол судлал-Тогтвортой хөгжил” сэдвээр Улаанбаатар хотноо хуралдаж буй Дэлхийн монголч эрдэмтдийн 11 дүгээр их хурал. Өөрөөр хэлбэл, дэлхий энэ жил манай эрх баригчдын тархин дундуур хоёр ч удаа “11-дэв”. Эхнийх нь төр, засгийн тэргүүнүүдийн айлчлал, яриа хэлэлцээ байсан бол улсынхаа бодлогыг шинжлэх ухаанчаар чиглүүлж байдаг эрдэмтэн судлаачид манай улсад чуулж байгаа нь асар их ач холбогдолтой болохыг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Тэгвэл бид ямар байна вэ. Эрх баригч МАН гарч ирээд “Мэргэжлийн” Засгийн газар байгуулж, мэдлэгтэйгээр удирдаж чиглүүлнэ гэсэн. Их хуралд 65 суудал авсан зангарагаа харуулж, цөөхөн монголчуудаа хагаралдуулалгүй, нам харгалзалгүй мэргэжил, туршлага, ур чадварыг нь харах байх гэж итгэсэн.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх