Улаанбаатарт 20 хэм дулаан байна

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 22

2016 оны 08 дугаар сарын 23-ны 09-21 цаг хүртэл

                                          Малчид, тариаланч, хадланчдад зориулсан мэдээ:

       Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, 24-25-нд төв, говь, зүүн аймгуудын  нутгаар бороо, уулаараа хур тунадас орж, сэрүүснэ.

     2016 оны 08 дугаар сарын 23-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг
 агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын өмнөд хэсгээр 28-33 градус, говийн аймгуудын хойд хэсэг, зүүн аймгуудын нутгаар 22-27 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшиж, түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 19-21 градус дулаан байна. 
    
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 90 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх