Хүүхдээ ямар нэг болзолгүйгээр хайрлаарай

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2024 04 сар 29

Кейс: Хүүхдээ үргэлж болзол тавьж хайрлана. Чамайг онц сурвал гар утас авч өгнө. Сайн байвал чамайг яахав үлдээхгүй. Үгэнд орохгүй бол чамайг хайрлахгүй гэх мэт.

Хүүхдээ ямар нэг болзолгүйгээр хайрлаарай. Хүн болгонд хайрлуулах үндсэн хэрэгцээ байдаг. Гэвч аав ээжүүд хүүхдэд хайраа илэрхийлэхдээ болзол тавих гэдэг.

Ийм тодорхой нөхцөлтэйгөөр хүүхдэд хайраа харуулах нь зан аашинд нь нөлөөлж хүнээр хайрлуулах эрхгүй, үнэ цэнэгүй нэгэн мэт сэтгэгдэл төрүүлдэг.

Мөн хүүхэд бусдыг болон өөрийгөө үнэлэх үнэлэмж, ертөнцийг үзэх үзэлд сөргөөр нөлөөлнө. Хэрэв та хүүхэддээ аав ээжийн хайр нь болзолтой байдаг, бусад үед өөрийг нь хүлээн зөвшөөрдөггүй гэж ойлгуулах юм бол хэнд ч итгэдэггүй болж, өөртөө итгэх итгэл нь шууд багасдаг.

Мөн бусдыг болзолтой буруу хайрлаж эхэлнэ.

 

Сэтгэл Зүйч Н. Ариун-Эрдэнэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх