Эрх мэдлийн хямрал

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 23

 

Д.ОРОСОО

Өнөөдөр Ардчилсан нам сон­гуульд ялагдсан нь зөвхөн Ардчилсан намын ялагдал биш, манай улс төрийн тогтол­цооны ялзрал, хямралын нэг шинж тэмдэг юм. Сонгуульд ялж төр засаг байгуулсан улс төрийн нам, төр засаг ийм л хямралын замыг урт, богино хугацаанд туулж ялагдах жамтай аж. Энэ бол угтаа эрх мэдлийн хямрал, ялзрал бөгөөд бид сүүлийн 20 гаруй жил байнга л энэ хямралын үр дагаварыг амсаж байна. Эрх мэдлийн төлөө шунасан энэ хямрал нь аль нэг нам, эвсэл, намын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сай­даас хамаарахгүй, байнга дав­тагдаж, ил, далд хэлбэрээр улам урхагшиж газар авч байгаа, тогт­вортой оршиж буй бодит үзэгдэл юм. Монголын нийгэм хувьсан өөрчлөгдөж шинэ үе, давхарга бий болж, ши­нэ хандлага, соёл, хэрэгцээ бий болсоор байхад улс төр нь эрх мэдлийн хямралаасаа гарч чадахгүй байгаад олон нийтийн бухимдал их байна. Энэ бүхэн эцэс­тээ эрх мэдлийг хаана, хэн төв­лө­рүүлэх вэ гэдгээс үүдэлтэй жам ёсны бус эрх мэдлийн төв­лөрлийн хямрал юм. Эрх мэдлийн хямралын цаад эмгэг шалтгаан нь юу вэ гэдэг туйлын чу­хал. Түү­нийг ойлгож, засах замыг эх­­лүүлбэл улс төрийн эрүүл орчин бий болж, улс орон, түмэн олны эрх ашигт тустай. Эс бөгөөс энэ байд­лаараа хямрал зөр­чилд дунд бүдэрч явсаар сэхэх аргагүй хямралд гүн нэр­вэгдэнэ. Улс төрийн тог­тол­цооны хямрал, ялзралын том, жижиг олон шалтаг шалтгаан бий боловч эрх мэд­лийг зүй бусаар олж авч жам ёсны бус эрх мэдлийг  төв­лөрүүлсэнээс үүсч байгаа улс тө­рийн эрх мэдлийн хямралын хэдэн жишээг авч үзье.

1.Төрийн дээд эрх мэдлийн хяналт, тэнцвэр алдагдсанаас үүдэлтэй хямрал
Энэ бол 2000 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт тавих үзэл баримтлалыг өөрчилсөнтэй хол­боотой юм. Үндсэн хуулийн уг нэмэлт, өөрчлөлтөөс болж Зас­гийн газар нь бүхэлдээ УИХ-ын гишүүдээс бүрддэг, УИХ нь Засгийн газрын ги­шүүдээс бүрддэг болсон. Үүний үр дүнд Монгол Улсад пар­ламентын хяналт үндсэндээ байхгүй болж, УИХ нь Засгийн газрынхаа ивээл, хяналтад орж, Засгийн газар нь дур зор­гоороо ямарч хяналтгүй ажил­ладаг болсон. Хяналтгүй Зас­гийн газрын тарьсан гай ба­лагийг тоочоод баршгүй нь дээр тун ноцтой үр дагаварыг бий болгодог. Төрийн дээд эрх мэдлийг ингэж хутгасанаас болж Үндсэн хуульд заасан эрх мэдлийн хуваарилалт, хя­налт байхгүй болсон юм. Уг нэмэлт,  өөрчлөлтийн үр дага­вар нь Засгийн газарт хя­налтгүй давуу байдлыг үеийн үед бий болгож иржээ.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх