Сайд танаж, дарга тансаглана

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 24 ・ 2

Эдийн засаг хямарч байна, монгол улсын данс хоосорлоо хэмээн мэдэгдлийг сайдын суудалд суумагцаа яаран сандран мэдэгдсэн түүнийг хамгаалахаасаа илүү шүүмжилсэн нь олон. Тэрбээр айсуй ямар ч эрсдэлийг тооцолгүйгээр мэдэгдэл хийж “Бид цалин тэтгэвэр тавих болон Засгийн газрын харьяа байгууллагуудын урсгал зардлыг санхүүжүүлэх мөнгөгүй болж болзошгүй нөхцөл байдалтай тулгарч байна” гэсэн нь хөгшдийг сандраасан төдийгүй гадныханд ч том “Олз” болсон. Тэд Сангийн сайдын мэдэгдлийн мөрөөр өөр өөрийн сувгаар “Монгол улсын үгүйрэлийн” тухай ярьж, бичиж байна. Манай урд хөрш л гэхэд “Хятадад илүү тал засч байсан бол Монголын эдийн засаг өнөөдрийнхөөс хавьгүй илүү сайн үзүүлэлттэй байх байлаа. Монгол Улс эдийн засгийн бүтцийн дутагдалтай талыг засч залруулахын тулд БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг өөртөө давуу тал болгон ашиглах хэрэгтэй байсан боловч боломжийг алдлаа” хэмээн /БЭЭЖИН. /GlobalTimes/. “Монцамэ” агентлаг Г.Доржханд/ дотор санаагаа цухалзуулах нь бүү хэл ил гаргачихлаа. Одоо дэлхий нийтээрээ Монгол улсад оруулах хөрөнгө оруулалт, мөнгөний урсгалдаа анхаарал хандуулж хаашаа холбирохыг нь хүлээж суугаа гэхчилэнгээр Сангийн сайдын мэдэгдэл гадаадын хөрөнгө оруулалтыг таначихсан  байгаа.

 

Оюутны 70,200 төгрөгийн тэтгэлгийг олгохыг зогсоох, хүүхэд харах үйлчилгээний төсвийг 906.2 сая төгрөгөөр бууруулах, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч оюутны тэтгэлгийг төсвийн боломжтой уялдуулан түр зогсоох,юутнууд нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ ирж, буцах унааны зардлын 50 хувийг нь төр хариуцаж, бусад хэсгийг тухайн оюутан өөрөө хариуцдаг болохоор тусгасан байна.

 

Гэтэл өчигдөр УИХ-ын даргад төсвийн тодотголын төслийг өргөн барьсан нь хасах, танах өөрчлөлтүүдийг агуулжээ. Тодруулбал, Уг хуулийн төсөлд дараах өөрчлөлтүүдийг оруулахаар тусгасан байна.  

 

-Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өрхийн амжиргаа тогтоох судалгааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн 0-18 насны хүүхдүүд буюу нийт хүүхдийн 60 хувьд нь 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгохоор тусгажээ. Харин  үлдсэн 40 хувьд хамрагдах хүүхдэд олгох мөнгийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулах, 2019 оноос нөхөн олгохоор тооцож байгаа аж. 


Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 08 сар 24/

    Ийм юмнууд ичиж амьдраасай билээ дээ...

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 24/

    нэр мэрээ зоочжээ. Солонгос юм уу хаашаа юм.
    Ингэлээ гээд ард түмний амьдрал дээшлэх үү. Ичмээр юм.

    Хариулах