Томилгоо: Хэн, хаана томилогдов

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 25 ・ 1

   Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэд, хэдэн томилгоог хийсэн байна. Тодруулбал, “Эрдэнэс Монгол” хувьцаат компанийн ТУЗ-ийн гишүүдийг шинээр томилжээ. Мөн Гаалийн ерөнхий газрын дэд даргаар Ё.Бат-Эрдэнийг томилсон байна. Ё.Бат-Эрдэнийн хувьд Гааль татварын ерөнхий газрын Гаалийн тариф, татварын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд өмнө нь Улаанбаатар хотын гаалийн газрын дарга, ГЕГ-ын Төв лабораторийн дарга хийж байжээ.

Мөн Шүүхийн шийдвэрийг үндэслэн ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж Б.Лхагвааг тус газрын даргаар томилжээ. "Эрдэнэс Монгол” хувьцаат компанийн шинээр томилогдох ТУЗ-ийн гишүүдийг ТУЗ-ийн хараат бус гишүүдийн нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулахаар болжээ. Одоогоор гишүүдийн нэрийг зарлаагүй бөгөөд хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан нь ч тодорхой бус байгаа юм. Хуульд зааснаар ТУЗ-ийн үндсэн гишүүдийн тоо ес хүртэлх байх ёстой бол хараат бус гишүүн нь гурваас доошгүй байна гэсэн заалттай.



Хараат бус гишүүдийг сонгон шалгаруулах зарыг олон улсын “Economist,сэтгүүл болон www.economist.com сайт, “Эрдэнэс Монгол” хувьцаат компанийн албан ёсны вэб хууцсаар дамжуулан долоодугаар сарын 8-нд зарласан байна. Наймдугаар сарын 10-ныг хүртэл горилогчдьш материалыг хүлээн авч одоогоор сонгон шалгаруулах ажил үргэлжилж байгаа аж.

 

24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 08 сар 29/

    Гаалийн дэд даргаар тэр Бат Эрдэнэ гэж ажлаа хийдэггүй, улаан авилгалчин шүү дээ, яагаад ингээд байдаг юм вэ, хүнээ олохгүй...

    Хариулах