Х.Баттулга МоАХ-ы дарга, Монголын Жүдо Бөхийн Холбооны Ерөнхийлөгчийн ажлаасаа чөлөөлөгдөнө

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 25 ・ 13

 

 

Х.Баттулга УИХ-ын 2016 оны сонгуулийн 9-р тойрог буюу Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн билээ.

 

Тэрээр сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөлгүй Баянхонгор аймгийн АН-ын удирдлагуудыг бүх шатны шүүхэд хандахыг даалган, тэмцсэн авч төдий л амжилт олоогүй. УИХ-ын сонгуулиас хойш яг нэг сарын дараа болсон олимпийн наадамд түүний удирдсан баг мөн л амжилт тааруухан үзүүлж, Д.Сумьяагаас өөр тамирчин медаль хүртэж чадаагүй .

 

Тэр бүү хэл Х.Баттулгын улс төрд оруулж, Баянхонгор аймагт УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр олимпийн наадмын дэвжээнд эхний учраадаа өвдөг шороодсон юм. Энэ бүхэн нь олимпийн бэлтгэлийг алдагдуулж, УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд ашигласан Х.Баттулгатай холбоотой гэх шүүмжлэл олон нийтийн дунд байгаа билээ. Тэгвэл Монголын Жүдо Бөхийн Холбоо ч уг асуудалд нухацтай хандаж, Х.Баттулгыг Холбооны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг сонгохоор шийдэлд хүрсэн тухай эх сурвалж өгүүлж байна.

 

Мөн МоАХ-ы гишүүд ч төмөр замын асуудал нь шалгагдан дуусч, шүүхэд яллагдагчаар татагдахад бэлэн болоод буй Х.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг хэдийн гаргаад байсан юм. Ийнхүү Х.Баттулга МоАХ-ы дарга, Монголын Жүдо Бөхийн Холбооны Ерөнхийлөгчийн ажлаасаа чөлөөлөгдөн, АН-ын жирийн гишүүн болох нь ээ.

 

Э.Мягмар

sonin.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

13 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 08 сар 31/

    Шүлсээ үсчүүлээд муулаад яахав.

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 31/

    Монголчууд нэгнийхээ мууд яасан дуртай болоо вэ? Унах босохын орчлонд нэг л гэрт, нэг л агаараар амьсгалж байж хэлж доромжилж байгаа юмандаа хэзээ нэгэн цагт өөрөө унадаг ертөнцийн жамыг даанч ухаарахгүй юм даа. Баттулга монголын сайхан эр хүн, хийсэн бүтээсэн гавьяатай гэдгийг ард түмэн мэднэ. Шүлс

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 31/

    Тэгвэл жүдо будаа

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 30/

    ene hun mongol ulsiin hugjliig olon jileer hoish tatsand l mash ih durgui hurch bn

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 30/

    Battulga bitgii shorond oroosoi.yum niisen hun shu de.bi N.enhbayar nyamdorj battulga jawhlag hundeldeh

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 29/

    Battulgig sain hun gej bodoj yawdag,sanaa buu zow

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 28/

    Монголын төлөө хийсэн юмтай хүн.одоо шоронд орчихгүй салвал л боллоо доо.Энэ хүний оронд Mcs - г шалгасан н дээр биз дээ.Даанч манайхны хүч хүрэхгүй л дээ.

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 28/

    Монголоос дэндүү их дээрэмдлээ дээ Оросын хүргэн.17 чингэлэг спирт, Номарангийн 50 сая доллар,Мах комбинат,Талх чихэр,Алтан тариа,Баянгол буудал,Багахангайн мах,СББанк,МИАТ,Төмөр зам энэ олон эхнэртэй 8 анги төгсөөгүй хүнд идээгүй юм ингэхэд байна уу?

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 26/

    Муу кармаани хулгайч л байсан юм байнлешдээ

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 25/

    Mash zuv shiidver baina.bayartai huleej avlaa.mongoliin ard tumnii naran giilee.odoo tsag aldalgui shalgaad shorond ni hiij hurungiig ni huraaj ulsiin orlogo bolgoh ni chuhal shuu.iim tsag irdeg bjee.uhval ene luivarchnaas ih yum garna shuu.kompaniin ajilchdaas ni tulburtei medeelel hudaldaj avah nu

    Хариулах
  • Тун-эрдэнэ / 2016 08 сар 25/

    Баттулгад итгэдэг. Хийж бүтээж байгаа хүмүүстээ талархаж сур л даа

    2
    Хариулах
  • Тун-эрдэнэ / 2016 08 сар 25/

    Баттулгад итгэдэг. Хийж бүтээж байгаа хүмүүстээ талархаж сур л даа

    1
    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 25/

    Жирийн гишүүн болоод тогтвол яамай,жирийн хоригдол болвол яанаа

    Хариулах