О.Баасанхүү: Цалин хасч байхаар нэг аймагт зургаан соёлын төв барих үрэлгэн зардлыг танамаар юм

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 25 ・ 15

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү төсвийн тодотголтой холбоотой асуудлаар өчигдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Засгийн газраас өргөн барьсан төсөвт тодотгол хийх тогтоолын төсөлтэй танилцлаа. Энэхүү тогтоолтой санал нийлэхгүй асуудал их байна. МАХН-ын мөрийн хөтөлбөртэй ч уялдахгүй байгаа. Тиймээс энэ тодотголыг дэмжихгүй гэдгээ илэрхийлэх гэсэн юм.

Мөн Төрийн өмчийн компанийн захирлууд өндөр цалин авдаг гэсэн мэдээл байна. Тиймээс тодорхой хувиар цалингаас нь танана гэсэн бодлогыг дэмжиж байгаа. Гэвч Төрд ажиллаж байгаа ямар ч албан тушаалтан цалингаасаа хасуулах дургүй л дээ. Миний хувьд нэг сая 200 мянган төгрөгийн цалин авч амьдралаа залгуулдаг. Энэ цалингаа хасуулчихвал миний хүүхдүүд юу идэж амьдрах юм. Цалин бол тэр хүний амьжиргааны эх үүсвэр байдаг.

Цалин хас ч байхаар нэг аймагт зургаан ширхэг соёлын төв барих үрэлгэн зардлыг танамаар байна. Мөн дэд сайд хөтөлбөрийг болиулах хэрэгтэй. Дэд сайдын туслах, жолооч зөвлөх, томилолтын зардал гэх мэт маш олон зарлага гарна. Тиймээс дэд сайдуудаа авчих хэрэгтэй юм байгаам.

Харин архи, тамхины татварыг нэмэгдүүлэх асуудлыг буруу гэж харахгүй байна. Гэхдээ хуурамч архины худалдаанд хяналт тавьж чадна гэж хэлэхэд хэцүү. Мөн хувь хүний орлогын албан татварыг нэмж байгаа нь буруу бодлого. Өмнө нь МАН татвар нэмэхийг эсэргүүцэж байсан. Тэгж ярьж байсан хүмүүсийн 20 нь одоогийн парламентад байдаг атал МАН-ын ашиг сонирхлын зөрчилтэй нөхөд гарч ирээд сонгуульд зарцуулсан зардлаа нөхөх гэж байгаа мэт ийм ажил хийвэл бүтэхгүй гэж онцоллоо.


 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

15 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 10 сар 05/

    zail zail oimsnii hvvhed

    Хариулах
  • зочин / 2016 09 сар 30/

    Басанхүү зоригтой дугарч бай Монголын ард түмэн таньд харж байна шүү

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 14/

    ядуу амьдруулж чадаж байгааг нь бас их эдийн засгийн ухаан шүү Энэ нь эдийн засгийн ямар онол байдаг юм болоо унших юм сан

    Хариулах
  • МАНАН гаас салалдаа өөр сонголт бас байна шдээ / 2016 09 сар 13/

    тэрийг ч хасна энийг ч больно хямарч байна гэдэг үг 3 сая хүнтэй ийм их баялагтай улсад байж болох зүйл мөн гэж үү. Яаж ингэж ядуу амьдруулж чадаж байнаа.

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 12/

    ene sumd yawdag biz de heruulch gej aimar shuu er n

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 08/

    МАХН-ын дарга болоорой Таныг чадна гэдэгт итгэж байна. ДЭМЖИНЭ

    Хариулах
  • зочин / 2016 09 сар 05/

    ард түмний халаас руу орохоор баячуудын хөрөнгө данс руу ороочээ

    Хариулах
  • erdenet / 2016 09 сар 05/

    zob bodoltoi zob hun shuu

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 03/

    сайхан санаа байна ,дэмжиж байна

    Хариулах
  • Эмгэн заргач / 2016 09 сар 03/

    МАН -ын 65 өөрсдийгөө мөнхийн ус уусан мэт зүүдэлж байнаа Баасанхүү миний хүү ганц дайчин ганцаардадгүй г ямагт сана зөв үгийг зөв санаагаар хэлсэн хүн ганцаардахгүй шүү ард түмэн ард чинь байгаа шүү

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 30/

    Баасанхүүгийн зөв

    Хариулах
  • Батаа / 2016 08 сар 28/

    Нөгөө бүсчилсэн хөгжил яасан вэ аймагын төвд байдаг сум тухайлбал одоо төв аймгийн баяндэлгэр сумын төвд захиргааны ажилтанууд л амьдардаг гм зүйлд анхаармаараа

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 27/

    Minii bodol.ahmaduudin tetgever estoi tenger gazar.ydaj nastai bid nariin tetgeveriig tentsverjuulj bolgoggui ymuu.ta nar ch gesen bidnii nasiig naslah l baih.S.Erdene tetgeveriig hutgaj haysandaa.

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 27/

    1say 200000 tugrugiin tsalintai ih hurliin gushuun tsalingaa joohon hasuulhad amidrah bolomjgui gej baina tegvel 200000 300000 tugrugiin tetegvertei ahmaduudiig yaj amidar gej baigaa ym boldoo

    1
    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 26/

    Төрийн албаны тухай хуулийн 38.2.-т төрийн албаны зардлыг бууруулах арга хэмжээ авч төсвийн санхүүжилтийг хорогдуулах нь төрөөс олгож байгаа төрийн албан хаагчийн цалин хөлсний хэмжээг бууруулах үндэслэл болохгүй гэж тус тус зохицуулсан.

    Хариулах