Э.Гэрэлт-Од: Улс төрийн томилгоонууд бохир байгаа нь үнэн

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 26

 

МУБИС-ийн багш, улс төр судлаач, доктор Э . Гэрэлт-Одтой ярилцлаа.

Мэргэжлийн Засгийн газар гэдэг ойлголт гарч ирлээ. Судлаачийн нүдээр харахад мэргэжлийн Засгийн газар гэж ямар Засгийн газрыг хэлэх ёстой юм бол. Яамны хүмүүс нь мэргэжлийн байх ёстой юм уу, сайд нар нь мэргэжлийн байх ёстой юм уу?

-Мэргэжлийн Засгийн газрын талаар хүмүүс маш их ярьж байна. Ойлгомжгүй тайлбарууд ч их явж байгаа харагдсан. Шууд утгаараа бол мэргэжлийн Засгийн газар гэдэг нь моодны нэр томъёо л доо. Ямар ч Засгийн газар өөрийн чиг үүргийн мэргэжилтнүүдээс бүрддэг. Манай оронд улс төрийн томилгоо хэт хүчтэй байдаг учраас Засгийн газар болон түүний бүтэц бүрэлдэхүүний тухай асуудал дээр ямар хүн ирэх бол, ирээд яах бол гэсэн айдсын үүднээс яригдаж байна л даа. Би хувьдаа мэргэжлийн Засгийн газар гэдэг ойлголтыг тухайн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх мэргэжлийн баг бүтцийг хэлэх ёстой гэж ойлгодог. Түүнээс сайд нь мэргэжлийнх байх уу, мэргэжлийн бус байх уу гэдэг асуудал огтхон ч биш. Асуудлаа ойлгодог, тухайн салбартаа туршлагатай сайд томилогдох юм бол сайн л даа. Гэхдээ сөрөг тал их байдаг.

-Тухайлбал, ямар сөрөг зүйлс бий гэж?

-Монгол Улс шиг цөөн хүн амтай орон танил талын хүрээ гарч ирдэг. Мөн өөрийнх нь асуудал шийдэх гэхээр өөрийнх нь өнгөрсөн улс төр болон хувийн амьдралд нь сонирхлын зөрчлүүд гардаг. Тэгэхээр мэргэжлийн Засгийн газар гэж мэргэжлийн баг хамт олноос бүрдсэн байх ёстой гэж боддог.

- Одоогийн Засгийн газрыг та мэргэжлийн Засгийн газар гэж харж байна уу. Гадуур үгүйсгэсэн, дэмжсэн янз бүрийн байр сууриуд явж байна л даа?

- Өнөөдрийн байгаа тогтолцоо зөв биш гэдгийг хамгийн сайн ойлгох хэрэгтэй. Ирээдүйд буюу 2020 оноос улс төрийн намууд илүү хариуцлагатай байя гэвэл Засгийн газраа урьчилан зарладаг системтэй болох ёстой. Өөрөөр хэлбэл манай нам ялчихбал Хууль зүйн сайд нь тэр, Эрүүл мэндийн сайд нь тэр хүн болно гээд Засгийн газрын бүтцээ урьдчилан зарлачихвал иргэд бодлогыг хэрэгжүүлэх багийг харж сонгодог болно. Түүнээс биш харанхуй сонголт хийчихээд хэн сайд болоод ирэх бол гэдэг айдастай цаг үе ирээдүйд орхигдоно. Ийм өөрчлөлт хийсэн улс төрийн нам ирээдүйд сонгогчдоос дэмжлэг авна.

-Монголчууд гурван саяулаа. Өнөөдөр манай улсад 24 улс төрийн нам үйл ажиллагаа явуулж байна. Таны яриад байгаа шалгуурт тэнцэх улс төрийн нам байна уу?

-Энэ бол бодлогын нь л асуудал. Ямар ч улс төрийн хүчин, лидер гарч ирээд мэргэжлийн Засгийн газар байгуулна гээд урьдчилан зарладаг болох нь улс төрийн нам том, жижиг байхаас үл хамаарна. Ердөө л бодлогын зүйл байгаа юм. Энэ бодлогыг Монгол Улс үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намууд хэрэгжүүлээд явах бүрэн боломжтой.

-Манай улсад шагналын буюу сонгуулийн үеэр намдаа ихээхэн хэмжээний хандив өргөсөн хүмүүс сайд болж байгаа талаар шүүмжилж байна. Ард түмний сонголт хаан сонголт гэдэг хэдий ч энэ бүхэн начир дээрээ эсрэгээрээ яваад байх юм?

-Улс төрийн намын дотоод асуудал. Хэнийгээ сайд болгохоо тухайн улс төрийн нам шийддэг. Хамгийн гол нь урьдчилаад сайд нарынхаа нэрсийг зарлачихдаг болох хэрэгтэй гэдэг чинь энэ асуулт дээр мөн гарч ирж байгаа юм. Өнөөдөр улс төрийн томилгоонууд бохир байгаа нь үнэн. Бид ч бас харанхуй байна. Өөрт таалагдсан болон танил талын хүрээгээрээ томилогдчихвол сайн байна, биш бол муу байна гэдэг ийм л дүр зураг манайд харагдаж байна даа.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх