Энэ намрын тренд үгс: Бүсээ чангалах, Бууруулах, Багасгах, Танах, Хойшлуулах

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 29

DSC_5272

Жил жилийн аравдугаар сар гэхэд төсөв халуун сэдэв болж, улстөрчдийн тренд үгсийн жагсаалтыг тэргүүлж эхэлдэг. Мэдээж энэ жил ч ялгаагүй. Гэхдээ эрх баригч хүчин өөрчлөгдсөн гэдэг утгаараа төсвийн халуун бүр ч их нэмэгдэх нь тодорхой болоод байгаа. Уг нь бол  төсвийг үйлдэх процесс бүтэн жилийн туршид явагдах ёстой. Төсөв батлагдсны маргаашнаас эхлээд л бодлого боловсруулж, шийдвэр гаргагчид дараагийн жилийнхээ төсвийн сахилга бат, эрүүл саруул байдлын төлөө анхаарч орлого, зарлагынхаа тэнцвэрийг зохистой төвшинд барихад ямар арга хэмжээнүүдийг авах ёстой вэ гэдэгт шийдвэрээ хандуулах ёстой ч,  манайд тэгдэггүй. Хэтэрсэн алдагдал, дүүргэх тодотголын тухай ярьсаар байгаад таардаг гэдгийг өмнө зөндөө л хэлж ярьж байсан даа. Гэвчиг манай төр засгийн толгойд байгаа нөхдүүдийн тухайд бол юун тэр бүтэн жил төсөвтэй зууралдах. Илүү том макро түвшний юмс л бодож явцгаадаг шиг байгаа юм. За тэгээд ямартай ч ээлжит бус чуулганаар төсөвтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж л байна. Сангийн сайд төсвийн алдагдлыг 2 их наядаар хэмжигдэхэд ойрхон байна гэж хэлсэн нь хэн хүний чихэнд чимэггүй л дуулдсан.

Баасан гарагт чуулганы хуралдаанаар  Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн байгаа. Ерөнхий сайд эдгээр хуулийн төслүүдийн талаарх танилцуулгыг хийхдээ хэлсэн үгэндээ  “Гадаад, дотоодын эдийн засгийн нөхцөл байдлын улмаас эдийн засгийн идэвхжилт суларч, 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр ДНБ-ий өсөлт 1.3 хувьд хүрэх төлөвтэй байна. Энэхүү өсөлтөд хөдөө аж ахуйн салбар 10 орчим хувиар, үйлчилгээний салбар 3.4 орчим хувиар тус тус өсөхөөр байгаа нь голлон нөлөөлж байна. Харин 2016 онд уул уурхайн салбарын үйлдвэрлэл буурахаар хүлээгдэж байгаа тул тус салбар эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэхээргүй байна. Дэлхийн зах зээл дээрх манай улсын экспортын гол нэрийн түүхий эдийн үнийн бууралттай холбоотойгоор хүлээгдэж буй гүйцэтгэлээр экспортын хэмжээ 2015 онтой харьцуулахад 14.4 хувиар буурахаар байгаа бол эдийн засгийн идэвхжил саарсантай холбоотойгоор импортын хэмжээ 2015 оноос 12.5 хувиар буурахаар байна.   Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны эхний 7 сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 82.2 хувийн, нийт зарлага 91.0 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 1,974.1 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий  -8.1 хувьд хүрээд байна.

Түүнчлэн, 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 1,669.6 тэрбум төгрөгөөр буурахаар байна.Төсвийн орлогын ийнхүү буурахад татварын бус орлого төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй, экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний үнийн бууралт, импортын бууралт, аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааны төвшин, борлуулалт, төлбөрийн чадвар муудсан зэрэг гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдлаас нөлөөлсөн байна. Тодруулбал,  эрдэс бүтээгдэхүүний үнэ, экспортын бууралтаас шалтгаалан 220.3 тэрбум төгрөгөөр, импортын бууралтаас хамаарч 485.1 тэрбум төгрөгөөр, татварын бус орлогын бууралт 641.3 тэрбум төгрөгөөр, дотоодын эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан 323.0 тэрбум төгрөгөөр тус тус орлого буурахаар байна.

Монгол Улсын 2016 оны төсөв батлагдсанаас хойших хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулганаар баталсан хууль эрх зүйн орчны өөрчлөлт, мөн Засгийн газраас оны эхний хагаст гаргасан ихээхэн хөрөнгийн эх үүсвэр шаардагдсан шийдвэрүүд, гадаад, дотоод бусад хүчин зүйлийн улмаас төсвийн зарлага нийт дүнгээр 2,372,4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-ий 20.6 хувьд хүрэхээр байгаа нь 2016 оны төсөвт зайлшгүй тодотгол хийх шаардлагыг бий болголоо. Хэрэв УИХ, Засгийн газар Монгол Улсын төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа чанд мөрдөж, хуулийг дээдлэх зарчмаа бусад ашиг сонирхлоос дээгүүрт баримтлан ажиллаж ирсэн бол өнөөгийн төсөв, санхүүгийн нэн хүндрэлтэй нөхцөлд байдалд хүргэхгүй байх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна.

Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа дараах зарчмыг баримталлаа. Үүнд:

-Төсвийн орлогыг өөрчлөгдөж байгаа гадаад, дотоод зах зээлийн нөхцөлд үндэслэн бодитоор төлөвлөх;

-УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүний дагуу яам, агентлагууд болон тэдгээрийн харьяа байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг төсөвт тусгах;

-Төсвийн орлого буурсны улмаас санхүүжүүлэх боломжгүй урсгал зардлыг бууруулах, бүх шатны төсвийн байгууллагуудад хэмнэлтийн зарчмаар ажиллах;

 

-Төрийн албаны удирдлагын зардлыг бууруулах, улс төрийн болон захиргааны удирдах албан тушаалтны цалин, хөлсийг түр хугацаагаар бууруулах;

-Төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн одоогийн түвшнийг богино хугацаанд хадгалах, цаашид үе шаттай нэмэгдүүлэх асуудлыг төсвийн боломжтой уялдуулан дунд, урт хугацаанд шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх;

-Төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгааг хангахад ижил, тэгш байх зарчмыг баримтлах, зарим салбарт ялгаатай, харьцангуй өндөр тогтоосныг бууруулах, хувийн хэвшил болон төрийн албаны хоорондын зааг ялгааг багасгах;

-Нийгмийн халамж, хамгааллын зарим хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийг зорилтот бүлэгт чиглүүлэх, төсвийн боломжтой уялдуулан хэрэгжилтийг түр зогсоох, хойшлуулах арга хэмжээ авах;

 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх