“Монгол Хятадын нэг хязгаар нутаг болно” гэсэн бооцоог өнөөдөр ч тавьж болно

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 29 ・ 8

 

Москвагийн сэтгүүлч, иргэний дайны түүхийг судлаач, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах байгууллагын тэргүүн Сергей Балмасов энэхүү нийтлэлийг Правда сонинд бичжээ.

Тэрээр “далайд гарцгүй Монгол хоёр хөрш Хятад болон Оросоос урьд өмнөхөөсөө илүү их хамааралтай болж байгаад Америк болон Их Британийн шинжээчид түгшүүр зарлаж байна” хэмээгээд бидний тухай ийн өгүүлжээ.

Монголчууд төмөр зам барих зөвшөөрөл олгосноор Хятадын эдийн засгаас хамаарлаа сулруулна гэж найдаж байна. Гэтэл Монголын экспортын 70 орчим хувь нь Хятадад ногдож байгаа юм. Энэ чиглэлд хятадууд оросуудаас давуу байдалтай байгаа нь эргэлзээгүй. Бид Алс Дорнодын нутгаа эзгүй зэлүүд орхисон байхад Хятадууд Монголтой хил залгаа нутгуудад хот суурин, дэд бүтэц барьж байна.

Монголын төмөр замын хувьцааны 50%-ийг Орос эзэмшдэг. Гэхдээ энэ нь Хятадууд биднийг Монголоос шахахгүй гэсэн баталгаа биш. Дээрх нөхцөл байдлууд геополитикын чухал обьект Монголд анхаарлаа хандуулахыг биднээс шаардаж байна. Монгол газар зүйн байрлалаасаа шалтгаалан удаан хугацаанд Хятад болон Оросоос хамааралтай байж ирсэн. Одоо ч гэсэн энэ хамаарал чухал үүрэг гүйцэтгэж байна. Монголчууд олборлосон түүхий эдээ гадагш гаргахын тулд Москва болон Бээжингээс зөвшөөрөл авах хэрэгтэй болно.

Европын хагастай тэнцэх хэмжээний энэ том орон дөнгөж 2,7 сая хүнтэй. Өөрөөр хэлбэл нэг монголд 520 хятад хүн ногдоно. Нэг сайхан өдөр Хятадын луу Монголыг залгина гэж Улаанбаатарт айцгааж байна. Энэ нь үндэслэлгүй айдас биш юм. Бээжин Оросын нутаг руу илүүдэл ажиллах хүчээ экспортлож байсан тактикаа өнөөдөр Монголын хувьд хэрэглэж байна. Жилээс жилд Монголын эдийн засаг Хятадын эдийн засагтай холбогдож байна. Саяхныг хүртэл Монголын том үйлдвэрүүд Оросын хяналтанд байгаа гэж тооцож байсан бол жижиг болон дунд бизнесийг бараг бүхлээр нь хятадууд хянаж байна. Хятадууд том бизнесийг ч гартаа авч эхэллээ. Монгол ёс төдий тусгаар улс байж 1991 он хүртэл Москвагийн зааврыг биелүүлж үнэнч холбоотон нь байсан. Энэ үеийг монголчууд өөр өөрөөр үзэж дүгнэдэг. Нэг талаас “улааны хүчирхийлэгчдийг” хараан зүхдэгч нөгөө талаас Хятадын “уусгах бодлогоос” аварсанд талархдаг.

ЗХУ задран унасны дараа Монгол дахь Хятадын нөлөө огцом өссөн. 1990-ээд онуудад Хятадын капитал мянга мянган цагаачдын хамт Монголд орж ирсэн. Одоо Монголчууд Хятадын Өвөр Монголыг өөртөө уусгасан бодлогоос айж Оросоос зууралдаж байна.

Тэд (монголчууд) хоёр аваргын дунд тэнцвэртэй бодлого явуулахыг хичээж байна. Эрдэс болон эрчим хүчний түүхий эд олборлох гэрээг мөн төмөр замыг шинэчлэх зөвшилцөлийг олон оронтой хийж байна. Зөвхөн Оростой хийсэн юм биш шүү. Монголын баялагаас шалтгаалан олон орны дунд өрсөлдөөн үүсээд байгаа юм.

Удаан хугацаанд Монголыг үзэсгэлэнт байгалиас өөр зүйлгүй хөдөө аж ахуйн ядуу орон гэж үзэж байсан. Гэтэл геологчид монголоос вольфрам, цайр, зэс, молибден, тугалга, алт, нефть, хийн том ордуудыг илрүүлсэн. Хамгийн гол зүйл нь Монгол ураны асар их 1,3 сая тонны нөөцтэй юм.

Энэ бүх түүхий эд Оросын сонирхолыг маш ихээр татаж байна. Эрчимтэй хөгжиж байгаа Хятад бүр илүү сонирхож байгаа юм. Түүнээс гадна өндөр хурдтай хөгжиж байгаа ган хайлуулах үйлдвэрлэлийн коксжих нүүрсний хэрэгцээг Бээжин Монголын нүүрсээр хангахаар зорьж байна.

Монгол “өнгөрсөн алдаа”-гаа давтахгүйн тулд Хятад болон Оросын хамаарлын дунд маневрлаж байгаа нь асуудлыг хүндрүүлж байгаа юм. Тэрээр барууны орнууд болон Японд ч гараа сунгаж байна. Өөрийн зүгээс барууны орнууд ураны гол нөөцийг эзэмшигчийн стратегийн ач холбогдлыг ойлгож, үлдсэн гүрнүүдийн зөрчил дээр тоглохыг оролдож байгаа ажээ.
Монголд явуулсан социологийн асуулгын дүнгээр Монголын хамгийн сайн хамтрагчаар Орос тооцогдож байгаа юм. /юу л бол/ Маш их зайтай (2 дахин бага саналаар) АНУ явж байна. Хятад Японы дараа 4-р байрыг эзэлжээ.

Гэвч Хятад өөрийн төмөр атгалтаа аажим чангаруулсаар бараг яллаа. Ялсан шалтгаан нь Монголчуудын өөрсдийн нь үйлдэл, Засгийн газрын шунал юм. Гадаадын түүний дотор Оросын компаниуд тэдний ашиг сонирхол төдийгүй оруулсан хөрөнгө хамгаалалтгүй байгаад гомдоллож байна. Монголчууд нэгнээс нь мөнгө авчихаад цөөн биш удаа орд газраа нөгөөд нь дамжуулсан байдаг. Тийм болохоор тэнд үйл ажиллагаа явуулах бүгдэд хүндрэлтэй.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 09 сар 01/

    Бид сүүлийн үед зүгээр сууж мөнгө олох мөрөөдөлтэй авлигачид болсон үүний шан энэ дээ хөөрхий

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 01/

    одоо өрөө цэгцлэхэд бүгд бүсээ чангалах хэрэгтэй бэлнэ үү
    ийм эр зориг байхгүй бол боол болохоос өөр зам алга даа

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 01/

    монголчууд бид бүгдийн буруу, худлаа улс төржиж ямарч бодлогогүй хоосон амыг сонгодогт хамаг учир бий

    Хариулах
  • Батаа / 2016 08 сар 30/

    Бид арчаатайхан амьдарч гол нь эдийн засагаа өөд татах төрийн түшээд ахиухан мөнгө амлавал бидний зарчихаад өөр оронд амьдарна шүү бидний нэг том алдаа Соц аас улбаатай хүн бүрт эх орноо гэх сэтгэлгүй

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 29/

    Женкө зөв байжээ. Арчаагүй төрийн гай ингээд гарч байгаа юм даа.

    Хариулах
  • delxiin irgen / 2016 08 сар 29/

    ug ni ch bid 1 delxiitei l dee yum xugjij bna gadniixnaar ajlaa xiilgeed gaigyi amidarch bolox l baix hujaanuud uigar shinjaanaa yanzalj baij naashaa shunax biz durak ivanuud ch durakuud shyy dee

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 29/

    Удирдлагагүй болчихоор яах вэ. Болохгүй бол иргэд сонголтоо хийсэн ч яадаг юм. П.....

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 29/

    za da barag vnen dee 91 onoos umnuh hvvhdvvd uyga ch medhev tegeed ardchilal gej gonshignohiig ni yaanaa mongoliig ardchilsan geh heden hytad udmiin uls iim bdl d oruulsan hamag vildver haalgaa barisan gadnii haraat bolgohod an 26 jil deer doorgvi zvtgelee mongoloo geh hvniig tanihaa bj tur ni shn h

    1
    Хариулах