Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 08 сар 30
Монголын эдийн засагт хэрхэн гэрэл асаах вэ?

. Ийм асуултыг сүүлийн жилүүдэд ихээр тавих болсон ч хариулт нь тодорхойгүй удлаа. Ингээд шинэ Засгийн газар бүрэлдсэнээс хойш дээрх асуулт зүй ёсоор тавигдаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эдийн засгийн нөхцөл байдал нэлээд хүндхэн байгааг хүн бүр мэдэж байгаа. Бид худлаа хэлээд хэрэггүй, өөрсдийгөө хуураад явах нь хэнд ашигтай вэ. гэдгийг мэдэгдээд, манай улсын хувьд бэлэн болсон ТЭЗҮ-тэй бүтээн байгуулалтын ажил алга байгааг зарласан юм.
Энэ нь эдийн засагт асаачихаар чийдэн одоогоор алга гэж хэлсэнтэй адил сонсогдож байна. Бидний ярьж заншсан мөнөөх хонгилын үзүүр дэх гэрэл гэгээний тухай ч ярих боломжгүй ийм нөхцөл байдлын дунд гэрэл хаана асч болох тухайд ярих нь чухал. Тэндээс эерэг, таатай, итгэлтэй мэдээ сонстож эхэллээ.
Юун түрүүнд тус компанийг олон улсын санхүү, эдийн засаг, бизнесийн “хэл” мэддэг мэргэжлийн баг удирдаж буй. Энэ нь дэлхийн жишиг, дэлхийн стандарт, дэлхийн зарчим тэнд хэрэгжиж байгаа гэдгийн илэрхийлэл болж байна. Үүний нэгээхэн нотолгоо нь дэлхийд эхний дөрөвт ордог томоохон компани тус компанид аудит хийснээс гадна Олон улсын санхүүгийн корпорацаас хийсэн үнэлгээний дагуу Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт хийж, “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагын нэгдсэн цогц систем бий болгох төсөл хэрэгжиж байна. Ингэснээр тус компанийн засаглал сайжирна.
Компанийн засаглал сайн байх нь Монголын эдийн засаг сайжрахтай тэгвэл ямар холбоо, хамааралтай вэ гэх асуулт гарч ирнэ. Хамгийн их хамаатай гэж хэлж болно л доо. Учир нь Монголын урдаа барьдаг компани болох “Эрдэнэс Монгол” компанийн засаглалаа сайжруулснаар дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломжтой, энэ зорилго руугаа алхам алхамаар ойртож байгаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ч энэ талаар “Цаашид ТЭЗҮ боловсруулах, эх үүсвэр олох ажлыг Монгол Улсын Засгийн газар хийнэ. Бид цаашид эдийн засгаа эрүүлжүүлэх эмчилгээ хийнэ" гэсэнтэй хамгийн түрүүнд дүйцэх төсөл нь “Эрдэнэс Монгол” компани гэдэг нь дамжиггүй. Тус компаниас Монгол Улсын иргэн бүр давуу эрхийн нэг ширхэг хувьцаа эзэмшдэг. Энэ утгаараа тус компанийн үйл ажиллагаа тэлэх тусам Төрийн өмчит компани хэдий ч Юун түрүүнд Засгийн газраас хараат бус, зөвхөн бизнесийн зарчмаар ажиллуулах нөхцөл бүрдсэн нь өнөөгийн сайн менежмент, ирээдүйн үр ашгийн үндэс болж өгнө. Тийм ч учраас энэхүү төрийн өмчит компанийн удирдлагад улс төрийн нөлөөллөөс ангид сайн менежментийг хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.