Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 08 сар 30
УИХ-ын 2016 оны сонгуульд АН бүхэлдээ ялагдаж, парламентад 9 -хэн суудалтай үлдсэн билээ. Энэ бүхэнд цочирдсон улс төрч байсны нэг нь УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдаас огцорсны дараа тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд л бэлдэж ирсэн нь нууц биш.
Тэгвэл УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүн түүний төлөвлөгөөг туйлын хэцүү болгож орхисон билээ. Тэр ч бүү хэл П.Цагаан тэргүүтэй Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн багийнхан АН-ын удирдлагыг гартаа авахаар нэгэнт шийдэн, ажиллаж эхэлсэн нь түүнд бүр ч хүнд тусаж буй аж. Н.Алтанхуягийн гол хамтрагч байсан МҮДН фракцийн тэргүүн ЕТГ-ын дарга болсон нь түүнийг АН-д ганцаардуулах, хүчгүйдүүлэх бодлогын эхлэл ч гэж үзэх улс төрчид цөөнгүй байна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.