Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 08 сар 30
・ 1
Х.Баттулга ирлээ. Риогоос тамирчдаа аваад ирэхтэй зэрэгцэн улс төр дэх түүнийг тойрсон дуулиан шуугиан ч хамт эргэн ирж байна.
Сонгуулийн өмнө, ерөөс сүүлийн жил гаруйн хугацаанд УИХ-ын гишүүн асан Х.Баттулга болон түүнийг тойрон хүрээлэгчдийн холбогдсон төмөр зам, Сайншанд аж үйлдвэрийн парк, Шинэ Яармаг орон сууцны хорооллын төсөл зэрэг тоогүй их ам.доллартай төслийн хэргүүд түмний чихийг харин ч нэг дэлдийлгэх болсон доо. Гишүүн асны цүнхийг барьж гүйсээр том тоотой хөрөнгө оруулалт бүхий төслүүдийн босс болж томроод, эцэс сүүлд нь өнөөх их мөнгөндөө ороогдож харийн нутагт баларч ч юм уу эсхүл “харлаж” яваа залуусын тоо нэг биш болсон.
Сонгуулиар АН хүнд ялагдал хүлээж, МАН Засгийн газраа байгуулж эхэлсэн, АСЕМ, наадам, олимп шил дараалан олны анхаарлыг соронздож төмөр зам, Женко гэж дуугарах хэвлэл ховордсон. Харин одоо л тэр үйл явдлын гол дүрд эргэн тоглох бололтой.
Сарын өмнө “Өнөөдөр” сонинд “Х.Баттулгыг өнгөрсөн хавар сэжигтнээр тооцоод байсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй нь холбоотойгоор яллагдагчаар татах боломжгүй тул УИХ-ын сонгууль хүргэсэн. Харин УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөнөөр мөрдөн шалгаж буй болон прокурорын байгууллагаас яллагдагчаар татах тогтоолыг энэ сарын 20-нд гаргаж, үүнийг нь танилцуулсан. Гэхдээ хилээр гарах эрхийг нь цуцлаагүй, олимпод оролцох жүдо бөхийн тамирчдаа аваад Бразилийг зорих эрхийг нээлттэй үлдээсэн. Тэгээд эх орондоо ирэхэд нь шалгалтаа үргэлжлүүлнэ” хэмээн мэдээлсэн.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.