Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 08 сар 30
・ 1
Эрүүгийн хууль болон Зөрчлийн хуулийг баталж нөгөөдрөөс хэрэгжүүлж эхлүүлэхээр байсан ч хэрэгжих хугацааг нь ирэх оны долдугаар сарын 1-ны өдөр хүртэл хойшлуулах саналыг Засгийн газраас УИХ-д өргөн бариад буй. Эдгээр хуулийн төслийн хэрэгжих хугацааг хойшлуулах асуудлыг АН-ынхан эрс эсэргүүцэж байгаа юм. Тиймээс ч байнгын хороогоор хэлэлцэх шатанд тус бүлэг завсарлага авсан. Завсарлага өчигдрөөр дуусч АН-ын бүлэг уг асуудлаар нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Уг хэлэлцүүлэгт Хууль зүйн сайд С.Бямбацогт болон холбогдох бусад албаны хүмүүс оролцож мэдээлэл өгсөн. Мөн үдээс хойш Хууль зүйн байнгын хороо хуралдаж эдгээр хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахыг дэмжсэн юм. Ингээд энэ үеэр Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн талаар хэн, юу хэлснийг “Багц 24” булангаараа хүргэе.
АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ: Эрүү, Зөрчлийн хуулийг хойшлуулж байгаа шалтгаан дэндүү ядмаг байна. Хүчин төгөлдөр болсон хуулийг хойшлуулж байгаа нь яваандаа эргүүлэн татах, хүчингүй болгох эхний алхам гэж харж байна. Тийм учраас эртнээс сануулах нь зөв байх.
"Хууль хэрэгжүүлэх байгууллагууд нь бэлэн бус" гэдэг шалтгаанаар хуулийг хэрэгжүүлэхгүй хойшлуулах
Хууль зүйн сайд С.Бямбацогт: Эрүү, Зөрчлийн тухай хуулиудыг 2015 оны арванхоёрдугаар сарын 3,4-ний өдөр 2016 оны есдүгээр сарын 1-ний өдреөс дагаж мөрдөхөөр баталсан. Гэхдээ есдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөд тодорхой хүндрэл, бэрхшээл тулгарахаар байгаа. Эрүү, Зөрчлийн хуулийг хэрэгжүүлэх гол нөхцөл болсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны хуулийн шинэчилсэн найруулга, Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнҮүнтэй холбогдуулан Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулиудыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах боломжгүй болсон. Тухайлбал, дээрх хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 70 орчим журам заавар, аргачлал, загвар зэрэг эрхзүйн дэд актуудыг холбогдох Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор болон олон субьект дангаараа болон хамтран батлахаар заасан байдаг. Харамсалтай нь Эрүү, Зөрчлийн хуулийг дагаж гарах таван хууль маань ёсчлогдоогүй байгаатай холбогдуулан энэ журам зааврыг батлах боломж хууль хэрэгжүүлэгч байгууллагуудад гаргахгүй байгаа юм. Ийм учраас боловсруулалтын шатанд байгаа
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.