МАН-ыг аврах мөнгө урдаас орж ирнэ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 31 ・ 8

Б.БАЯР

Сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ыг төрийн эрх барьж эхэлснээс хойш гялайх мэдээ сонсогдохоо болив. Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр нь ээлжлэн гарч ирж “дампуурсан, хоосорсон, юу ч үгүй болсон” мэдээлэл хийсээр эцэстээ зурагтаар гарахад нь айдас төрөх болов.

Өдгөө энэ оны төсвийн тодотгол, ирэх жилүүдэд Засгийн газар хэрхэн ажиллах үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцэж байна. Наанаа л хэдэн шүүгч, дарга сайд нарын цалинг хасч, хүүхдийн мөнгийг ялгаварлан олгож, оюутны 70200 төгрөгийг зогсооно гэсэн “хэмнэлт” яриад байгаагаас, үнэндээ бол хэрэгтэй, хэрэггүй олон тэрбумын хөрөнгө оруулалтыг “зоочихоод” байгааг анхаарах хэрэгтэй.

Энэ нь нам доторх эрэмбээ бариагүй Засгийн газар байгуулснаас сайд болгон өөрийнхөө хүссэнээр төсөв тодотгож, ирэх жилүүдэд олох мөнгө хөрөнгийг зарцуулахаар төсөв боловсруулжээ.

Гэвч өнөөдөр Монгол мөнгөгүй байгаа. Өр зээл, орлого зэргийн тоог маш товчхоноор хэлье гэвэл Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 26.9 их наяд, төлөх зээл нь 22.3 их наяд төгрөг болоод байгаа юм. Тэгэхээр яг одоо 50 шахам их наяд төгрөг хэрэгтэй байна гэсэн үг. Гэтэл энэ Засгийн газар халамжийн бодлогыг нураан байж 10 шахам тэрбумыг хэмнэх мэдэгдэл хийн, төсөл гаргаж иргэдийг бухимдлыг дээд цэгт нь хүргээд байгаа.

Тэгвэл эрх баригчид тун удахгүй их хэмжээний мөнгө оруулж ирэхээр аль хэдийнэ яриа хэлэлцээр нь явагдаад гэрээгээ бэлдээд эхэлсэн гэнэ. Тодруулбал, Тавантолгойг ашиглах гэрээг Хятадтай хийхээр болсон байна. Гэрээний дүн 50 тэрбум ам.доллар бөгөөд гарфикийн дагуу цуварч орж ирэх ажээ. Үүнээс гадна Сингапураас нэлээд хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэхээр болсон байна.

Ер нь Хятад улстай МАН-ын эрх баригчид нэлээд ойр харилцаатай. Одоогоос жилийн өмнө УИХ-ын дарга М.Энхболдыг МАН-ын даргын хувиар айлчлахад төрийн тэргүүний хэмжээнд хүлээж авсан тухай мэдээлж байсан.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 09 сар 01/

    Arai ch vgbi blgui de tegj songogchdiin itgeliig aldsan zvil hiihgui blgui de dahij rrdiin namd uguhgui e burkhan min

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 31/

    ingeh geed baisan yum kino hiimeer bolj

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 31/

    ард иргэд, төрийн алба хаагчидынхаа халаас руу гараа шургуулаад эхэлбэл хэцүү дэх байхдаа. уг нь өөр аргаар буюу тэр улс төрчидтэйгөө толгой нийлүүлсэн хувийн компанийн татвараас зайлсхийх арга маргийн хааж өгвөл зүгээр дээ.

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 31/

    өрийг төлцгөө. Угаасаа та нарын ч мөнгө биш.

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 31/

    Өрөө төлж чадахгүй Хятадад газар нутгаасаа өгнө биз дээ. Өөр ямар баасаараа төлдийм. Энэ их өр тавьсан мөнгөнөөс ард бидэнд наалдсан юм байна уу???? 100 төгрөг өр тавихад 80 нь дээдсийн халаасанд орж 20 нь бидэнд оногддог биз дээ. Та нар новшнууд тэр offshore дансанд нуусан мөнгөнүүдээ авчирч энэ их

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 31/

    Dahij hezee ch MAN-iig buu songo Yadaj l Hyatdad hudaldchihguigeer n Oron nutag Erunhiilugch daraagiin UIH-iin songuuliar MAN-iig ugui hiie Daraagiin IH songuuli gevel arai l udah uym bna Evguidvel Gudamjind gartsgaaya

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 31/

    Iim l uym boloh geed nuhee maltaad bsan bna l da

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 31/

    INGEH GEED L MATRIIN NULIMS UNAGAAD BAISAN YM BNA

    Хариулах