Үнээгээ алж идэх үү, эсвэл тэжээж тэнхрүүлэх үү

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 09 сар 01

 

Тэртэй тэргүй хямарч, орлого нь эрс багассан иргэд, аж ахуйн нэгжүүддээ "Илүү их татвар төл" гэж хэлэхэд их л тэнэг эр зориг хэрэгтэй дээ.

 

МАН хоёрхон сарын өмнө ярьж байсан амлалтаасаа холбирон ухарч эхэллээ. УИХ-д 65 суудалтай үнэмлэхүй олонхи болгосон ард түмнээсээ нүүр бурууллаа. Үүнийгээ гарцаагүй нөхцөл байдал гэдгээр тайлбарлаж буй бололтой. Өөр арга байхгүй гэдэг ганцхан шалтгаар тэд татвар нэмэхээр санаа шулууджээ.

 

МАН хоёрхон сарын өмнө ярьж байсан амлалтаасаа холбирон ухарч эхэллээ. УИХ-д 65 суудалтай үнэмлэхүй олонхи болгосон ард түмнээсээ нүүр бурууллаа. Үүнийгээ гарцаагүй нөхцөл байдал гэдгээр тайлбарлаж буй бололтой. Өөр арга байхгүй гэдэг ганцхан шалтгаар тэд татвар нэмэхээр санаа шулууджээ. Эдийн засгийн хямрал нүүрлээд буй энэ үед эрх баригчдын зүгээс найман төрлийн татварыг нэмэх бодлого боловсруулан хэлэлцэж байна. Хувь хүний орлогын албан татвар 10 хувь байсныг 25 хувь хүртэл өсгөнө. Үүнийгээ өндөр орлоготой иргэд буюу сард 2.5 саяас дээш орлоготой хүмүүст зориулагдсан гэж омойтож буй. Гэтэл ядарсан иргэдийнхээ халаас руу гар шургуулж байгаа ялгаагүй л ядмаг үйлдэл гэж харагдаж байна. Учир нь 2.5 саяас дээш орлоготой иргэд гэвэл улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 70-аас дээш хувийг бүрдүүлдэг мөнөөх хувийн хэвшлийнхэн л шүү дээ. Тэгвэл хувийн хэвшлийнхэнд татвар, татаас, дарамтаас илүү төр засгийн дэмжлэг хэрэгтэй байгаа ийм үе. 

 

Түүнчлэн шинээр бий болох нийслэлийн татварын хүрээнд бараа, бүтээгдэхүүний худалдан авалтын шат бүрт нэг хувийн татвар тавигдсанаар дөрвөн хувьд хүрэх аж. Мөн “Hybrid” хөдөлгүүртэй авто машинуудаас Онцгой албан татвар авч эхлэх нь. Монголчуудын унадаг мөнөөх “Prius” машины татвар нэмэгдэж, үнэ нь өснө гэсэн үг. Бусад машины татвар ч ялгаагүй нэмэгдэнэ. Хуучин сэлбэгээс өдийг хүртэл авч ирсэн 5 хувийн татварыг тав дахин буюу 25 хувь болгож өсгөнө. Архи, тамхины онцгой албан татварыг 20 хувиар нэмнэ. Алт олборлогчид Монголбанкинд алтаа тушаас­ныхаа төлөө өнөөдөр төлж байгаагаасаа хоёр дахин их татвар төлнө. Мөн Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэхээр ярьж байна. Тодруулбал, НДШ-ийн хувь хэмжээг 1-2 пунктээр өсгөх гэнэ. Гэтэл үнэндээ даатгуулагчийн төлж буй НДШ-ийн өнөөгийн хувь хэмжээ бусад орнуудтай харьцуулахад өндөр болохыг хууль тогтоогчид ч хүлээн зөвшөөрдөг. Учир нь даатгуулагчийн сар бүр төлөх НДШ-ийн хувь хэмжээ нь хөдөлмөрийн хөлс, олох орлогынх нь 10 хувь бол ажил олгогч 10-13 хувийг төлөх үүрэг хүлээдэг. Нийлбэр дүнгээрээ орлогын 20-23 хувьтай тэнцдэг байна. Ийм атал шинэ Засгийн газар төсвийн дарамтыг бууруулах зорилгоор НДШ-ийн хувь хэмжээг дахин өсгөх санал оруулж ирэв. Ингэснээр иргэдийн гар дээрээ авч буй цалингийн 30 хувь нь хураагдана гэсэн үг л дээ. Энэ нь ямархан хэмжээний дарамт болох тухай ярих нь бараг л илүүц. Учир нь хүн бүхэн үүнийг мэдэж, ам уралдан шүүмжилж байна. 


Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх