Гишүүдийг хуралд нь урьдаг мессежний төлбөр, Ц.Нямдорж гишүүний төрсөн өдрийн бэлгийг төрөөс даадгийг болиулъя

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 09 сар 01 ・ 1
 

Б.БАЯР

Зууны мэдээ” сонин “Тансаглалаа таная” булангаараа дамжуулан Хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлье гэж УИХ-ын эрхэм гишүүдэд уриалаад байгаа билээ. Энэ удаад эрхэм гишүүдтэй холбоотой зарим зардлуудыг онцолж байна. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжийн дагуу нэлээд зардлыг гаргадаг ажээ. 2016 оны наймдугаар сарын 1-29-ний хооронд нийт 17 захирамжаар нэлээд зардлыг гаргасан байна. Захирамж нь голдуу зардал гаргах, буцалтгүй тусламж, дурсгалын зүйл гардуулах, эмчилгээний зардал олгох гэсэн утгатай. Эдгээрээс гурвыг онцолъё.

 

1.  2016 оны наймдугаар сарын 24-ний өдөр УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон зардал гаргах тухай 524 тоот захирамж гаргажээ. Уг захирамжид “...УИХ-ын Тамгын газраас УИХ-ын гишүүдэд хуралдааны зар болон мэдээлэл хүргэх зорилгоор тусгай дугаараас мессеж илгээх үйлчилгээний төлбөр 1 449 000 /нэг сая дөрвөн зуун дөчин есөн мянга/ төгрөгийг 2016 оны урсгал төсвийн зохих зардлаас гаргаж,  “Мобиком корпораци” ХХК-тай гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтэст даалгасугай” гэжээ.

2.  Мөн наймдугаар сарын 3-ны өдөр зардал гаргах тухай 457 тоот захирамж гарган “...УИХ-ын 2016 оны долдугаар сарын 29-ний өдрийн чуулганы хуралдаан ажлын цагаас сунаж хуралдсан тул УИХ-ын гишүүд болон Тамгын газрын тухайн үед ажилласан хэлтэс, алба, төвийн ажилтнуудад зориулж, Төр, засгийн амралт үйлчилгээний цогцолбороос захиалсан хоолны төлбөр 1 520 000 /нэг сая таван зуун хорин мянга/ төгрөгийг УИХ-ын 2016 оны урсгал төсвийн зохих зүйлээс гаргахыг Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтэст зөвшөөрсүгэй” гэсэн байна.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: