Б.Лхагвасүрэнг Монголбанкны Дэд Ерөнхийлөгчөөр томилов

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 09 сар 02 ・ 5

 

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, Монголбанкны Дэд Ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ.

Монголбанкны Дэд ерөнхийлөгч Энхбаярын Батшугар өөрийн хүсэлтээр 2016.07.25-ны өдрөөс ажлаа өгч байгаа. Тиймээс түүний оронд томилогдох хүнийг өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцлээ. Э.Батшугарыг чөлөөлөх асуудлаар санал хураахад УИХ-ын гишүүдийн 81.2 хувь нь дэмжиж түүнийг чөлөөлөв. Улмаар Монголбанкны Дэд Ерөнхийлөгчөөр Бядрангийн Лхагвасүрэнг томилох эсэхэд санал хураахад УИХ-ын гишүүдийн 83.7 хувь нь дэмжив.

Б.Лхагвасүрэн нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1985-1989 онд МУИС-ийг Төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгсөж, 1998-1999 онд АНУ-ын Колумбийн их сургуульд олон улсын харилцааны эдийн засгийн мастерын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 1989-1994 онд Улсын төлөвлөгөөний комисс, Шинжлэх ухааны академийн харъяа Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1998, 2000-2013 онуудад Монголбанкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, Хяналт Шалгалтын газрын захирап, Монголбанкны Ерөнхийлөгчийн туслах, Бүрггэл Тооцоо, Мэдээллийн Технологийн газрын захирал, Банкны сургалтын төвийн захирал, 1999-2000 онд Дэлхийн банкны Вашингтон дахь төвд Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторт зөвлөх, 2013 оноос Хадгаламжийн Даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж иржээ. 2001-2004 онд Үнэт цаасны хороо болон Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнээр ажилласан бөгөөд 2014 оноос Банкны холбооны Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: