Н.Энхбаяр МАХН-ыг санхүүжүүлэхээ больж, үйл ажиллагаа нь зогсжээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 09 сар 15 ・ 3
МАН-ын хуучин нэрийг авсан  шинэ Монгол Ардын Хувьсгалт Намын түүх 2011 оны 6 сарын 24-нээс албан ёсоор эхэлдэг.
Тэдний түүх эхнээсээ л ээдрээтэй байсан бөгөөд уг намыг сэргээн байгуулахад идэвх зүтгэлтэй удирдан оролцсон Ц.Шинэбаяр, С.Молор-Эрдэнэ нар тун удалгүй намаа орхисон бөгөөд УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө МАН-аас ирсэн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар уг намыг 2014 оны 11 сар хүртэл удирдан, санхүүжүүлж ирсэн юм. Эцэст Солонгос улсаас ирсэн Н.Энхбаяр 2015 оноос эхлэн МАХН-ыг гардан удирдсаар УИХ-ын 2016 оны сонгуульд оролцсон.
 
Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар бас л намаа орхин, МАН-даа буцсан бөгөөд ингэхдээ бараг 120 орчим гишүүдээ мөн л МАХН-аас дагуулан гарч одсон юм. Тэгвэл УИХ-ын 2016 оны сонгуульд амжилтгүй оролцсоноосоо хойш МАХН-ын үйл ажиллагаа үндсэндээ зогсчээ. Намынх нь дарга Н.Энхбаяр нийт гурван эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан бөгөөд сүүлийн үед ажилдаа ч ирэхээ больжээ. Үүнтэй холбоотойгоор санхүүжилт нь ч хийгдэхээ больсон тул МАХН-ын төв аппаратын үйл ажиллагаа зогссон.
 
Нийслэлийн дүүргийн ИТХ-д МАХН оролцохгүй гэдгээ мэдэгдсэн ч үүний нэг илрэл аж. Тэр бүү хэл  зарим аймаг, сумын  МАХН-ын хороо тэр чигээрээ МАН-д "дагаар орохоор" санал гаргасан тохиолдол ч олон гарч буй аж. Ийнхүү шинэ МАХН 5 дахь жилийнхээ ой дээр үйл ажиллагаагаа зогсоох эсэх дээрээ тулжээ.
 
П.Энхмандах
sonin.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 09 сар 17/

    МАХНам гэж ганцхан нам л байсан.Удирдагч нь МАХН-ын гишүүн агуу их хүн Ю.Цэдэнбал байсан.МАН-ын удирдагч,гишүүн ю.Цэдэнбал гэж байгаагүй.Түүх түүхээрээ л байг.

    Хариулах
  • Батаа / 2016 09 сар 15/

    Би 1980 оны намын гишүүн тэр үед тодорхой ганц нам МАХН л байлаа шүү дээ одоо МАН л тэгэхлээр Энхбаяр мөн МАН-д орох хэрэгтэй шүү

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 15/

    Больж больж,юм нүдээ олно гэж энэ,монгол улсын түүхэнд байхгүй төрийн бүх өндөрлөгийг завсаргүй дамжиж ажиллахдаа дээд гэргээр тэнэгтэж ард түмнийхээ сэтгэлрүү ус хийж итгэл алдсан хүн ингэх л болно

    Хариулах