"Толгойгүй" сөрөг хүчин, эрх баригчдыг жаргаана

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 09 сар 16 ・ 3

"Бид ялж, ялагдаж сурсан” гээд Ардчилсан намын хэн нь ч билээ хэвлэлийн нүүр дүүрэн ярилцлага өгчихсөн байсныг санаж байна. Үнэндээ эрх барьж байсан намын хувьд ингэж хол зөрүүтэй ялагдана гэдэг "гутамшиг” л даа.

 

 

Яахав засаг барьж буй дөрвөн жилийнхээ хугацаанд хэр ажилласан бэ гэдгээ л дүгнүүлсэн хэрэг. Гэвч АН сонгуулийн шокноос гарч чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Юун ялж, ялагдаж сурсан нам. Бүр сүр сүлд нь унаж, намын даргаа ч томилж чадахгүй, хурлаа ч олигтойхон зохион байгуулчих лидергүй болчихлоо шүү дээ.

 

 

2012 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН-ынхан ялагдлын шоконд орж нэг хэсэг л тэнүүчлээгүй юу. Хурал чуулган нийтээрээ таслаад л. Бүгд намын даргынхаа өрөөнд "матрын нулимс” унагаад л. Тэр үеэ бодвол одоо сэвэлзүүлээд сөрөг хүчнийг нам жимхэн байгааг ашиглаад гялс томилгоо энэ тэрээ хийгээд авчихаж байна. Ёстой л цаг цагаараа байдаггүй гэдэг л энэ байх даа.

 

Одоо уг нь АН-ынхан бие биедээ тунирхаж суухаар орон нутгийн сонгуульдаа бэлтгэвэл дээрсэн. МАН-ын нэр хүнд УИХ-ын сонгуулийнх шиг тийм ч өндөр биш байна. Алдаатай, олон нийтэд таалагдахгүй олон шийдвэр, захирамжууд гарч байна. Энэ үеийг ашиглаад хөл дээрээ босоод авах ухаан АН-д байхгүй байгааг харахаар тэдэнд туссан цохилт хэтэрхий хүчтэй байж уу гэж ойлгохоор.

 

 

Орон нутаг шижигнэсэн залуусаа илгээгээд намынхаа унасан нэр хүндийг дөрөвхөн жилийн дотор босгоод ирэх боломж байсаар л байна. Гэвч даанч нэг унхиагүй. Нэг сонгуулийн пян даахгүй бүгд бүгдээрээ хулхи нь буучихсан, нуруугаа авахуулсан морь шиг тогтож ядаад байгааг нь харахаар АН улс төрийн төлөвшил сууж амжаагүй нам бололтой гэж дүгнэхээс аргагүйд хүргэж байна. Ялж, ялагдаж сурсан нам гэлүү, ёстой "хол очиж хуц” гэдэг байх аа. Намаа ч хуралдуулаад өнгөрсөн сонгуулиар юу болсныг орон нутгийн сонгуульд хэрхэн оролцохыг, хэн удирдах вэ зэрэг энгийн асуудлаа шийдэж чадахгүй байгаа хүмүүсийг ямар юмных нь нам гэх вэ дээ. 90 онд хувьсгал хийж, улс төрийн товчоог унагаж байсан зоригт хөвгүүд байна уу энэ намд. Эсвэл дандаа бүлэг фракцийнхаа эрх ашигт хүлэгдсэн толгойгүй хүмүүс цуглачихсан юм уу. Ийм сөрөг хүчинтэй эрх баригчид жаргах юм байна даа.

 

Шар хүү 

Үндэстэн агентлаг 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 09 сар 17/

    АН-ын эрүүл согтуу хэдэн тэнэгүүд чуулган дээрээ заримыгаа бэлтрэг энэ тэр гээд шившигээ иариад л,дураараа дургиад байсан одоо нэг жинхэнэ хог дээр гарчдээ.хуралаа ч хийж чадахгүй,татан буулгавал таарна.

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 16/

    Монголын суурь орон нутаг байдаг. Тэд АН-н өчнөөн бодлогын мөнгийг хүртэж өндийсөн дөө. Одоо МАН-н тэнэглэлд дүн тавих байлгүй дээ.

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 16/

    ОДОО ЮУ ГЭЖ АРД ТҮМЭН АН-Д САНАЛАА ӨГӨХ ВЭ,БҮХ ШАТАНДАА НЭГ НАМ БАЙЖ МӨРИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ДЭЭРДЭНЭ, УЛС ОРОН ХЯТАДЫН БООЛ БОЛЧИХОЛГҮЙ ӨР ШИРНЭЭС ГАРНА ГЭДГЭЭ АРД ТҮМЭН УХААНТАЙ УЧРААС ХЭНЭЭР ЧХЭЛҮҮЛЭЛТГҮЙ МЭДЭЖ БАЙГАА. ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД ТЭРТЭЙ ТЭРГҮЙ МАН ЯЛНА.

    Хариулах