Давхар байшинтай улаан хивстэй нь МАН, байшингийн буланд хоргодож байгаа АН

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 09 сар 19 ・ 3

Ирэх аравдугаар сард орон нутгийн ИТХ-ын ээлжит сонгууль болно. Улс төрийн өнөөгийн нөхцөлд  орон нутаг бол улс төрийн аль ч хүчний хувьд алдаж болохгүй зүйл. УИХ-ын ээлжит сонгуульд ялагдсан АН-ын тухайд орон нутагт “хөлтэй” болохын тулд эцсийн хүчээ шавхах бодлого барьж ажиллахыг уриалсан бол өдрөөс өдөрт нэр нь унаж байгаа МАН ч ялгаагүй орон нутгийг сөрөг хүчинд алдах учиргүйг аймаг, нийслэл,  сум, дүүргийн   намын бүх  хороо, үүрүүддээ сануулсан байна.

Гагцхүү ялалтын тугны өнгө  цэнхэр үү, улаан уу гэдгийг улс төрийн намуудын тактик, бүх шатанд ажиллах сонгуулийн менежерүүдийн туршлага,  нэр дэвшигчдийн нэр хүнд, хэлж ярих  зүйлээс ихээхэн  шалтгаална.  АН-ын тухайд олж харж, ашиглаж чадвал ард түмний цоожилж орхисон хаалганы оньс мултрахад ойрхон  буй.  Орон нутгийн ИТ-ын сонгуульд нэр дэвшсэн нөхдүүдийг нь ч харахад ихэнх нь УИХ-ын болоод НИТХ-д нэр дэвшсэн улстөрчид байна лээ. Тэд мэдлэг боловсрол, олонд танигдсан нэр нөлөө, хийсэн ажил, санаачилсан, боловсруулсан хуулийн төсөл энэ тэрээрээ  МАН-аас нэр  дэвшиж байгаа хэн ч танихгүй, олонд танигдаагүй залуучуудыг  арчаад өнгөрч мэднэ.

МАН энэ удаад лидергүйдэн балмагдаж байж мэднэ. Д.Дэмбэрэл, Ж.Бадамжунай мэтийн луйхаруудтай тэн­цэ­хүйц залуучуудын нэрийг дэв­шүүл­сэн бол тэр хэрээр сонирхолтой, жинхэнэ сонгууль болох байлаа, үнэнийг хэлэхэд. МАН-ын  мөнгө төгрөгтэй хийгээд олонд   танигдсан залуу идэр улстөрчдийнх нь  дийлэнх УИХ болоод нийслэлд нэр дэвшин  байр суурийг эзлэн  УИХ-ын гишүүн цаашлаад сайд, дарга болоод  амжсан.

Тиймээс орон нутагт томчуудын ар талд ажилласан бэлтгэл хангагчид л нэр дэвшиж буй.  Тэдний халаас хоосон учраас ар талд ажилласан нь ойлгомжтой. Ийм нөхдүүдээс бүрдэх намын санхүүжилт ямар байх нь ч мэдээжийн зүйл. Орох орон, унаж яваа машинаа барьцаат зээлийн газарт тавиад ч болов сурталчилгаагаа явуулах юм гэнэ. Тийм нөхдүүд орон нутгийг үнэн сэтгэлээсээ удирдаж чадах нь эргэлзээтэй. 

Яг ийм босготой орон нутгийн тогоо руу АН өнгийнө.  Зарим талаар хөнгөн зууш  мэт санаг­даж болох ч ард түмэн  оньгүй. Буруу сонголт хийснээ ухаарч,  орон нутгийн сонгуулиар засч залруулахыг  хичээнэ эсвэл  алдаа оноог нь МАН-д үүрүүлсэн шиг үүрүүлье гээд  тэр чигээр нь зүтгүүлж ч мэднэ.  Ямартай ч  улс төрийн хүчнүүд бэлтгэлээ базааж, өөр өөрсдийн “сум”-аа тавьж эхэлжээ. Нийслэлийн зургаан дүүрэгт тугаа хийсгэсэн улс төрийн хоёр хүчний намын хороодын үйл ажиллагаатай танилцан хоёр өдөр бэдэрхэд хоёр өөр өнгийн дүр зураг бүхий амьдрал угтаж байсныг нь энд дурдах ёстой байх. 

МАН олон жил Засгийн эрхийг барьсан, намын анхан шатны нэгжээ ч бодлогоор авч явж,  материаллаг баазыг нь цаг ямагт бэхжүүлж ирснийг нь дүүрэг бүрт орших намын байрны байршил, барилгын хийц загвар, гадна, дотно тохижилт  зэргээс нь харж болохоор бол Ардчилсан хувьсгалаас  хойш   ихэнхдээ гудамжинд лааз өшиглөж яваа АН-ын хувьд туг хийсгэх түрээсийн ч болов байртай байгаа нь их юм аж. 

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 09 сар 24/

    МАН МОНГОЛЫГ ӨДИЙ ЗЭРЭГТЭЙ АВЧ ЯВАА, ХАРИН АН БОЛ ЖИНХЭНЭ СҮЙТГЭГЧИД.

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 20/

    олон түмэн нүдтэй шүү. дэмжихээ ирвэр татвар нэмсэн, цалин хассан ч хамаагүй эх оронч байх нь чухал Одоо толгойгоо өөрсдөө мэндье многолчуудаа

    Хариулах
  • Бат / 2016 09 сар 19/

    Одоо энгэж л бүү тэнэгтээрэй 90 жилийн түүх 26 жилийн ялгааг бодсон ч тэр тэгээд байр барихгүй идэх уухаараа л өрсөлдөөд байгаа бус уу

    Хариулах