АН-ын даргыг гаднаас томилъё

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 09 сар 19 ・ 1

Улс төрийн ууган хүчний нэг Ардчилсан нам өнөөдөр хурлаа зохион байгуулж чадахгүйдээ хүртэл элгээрээ хэвтээд байна. Улс төрийн нам олон угшилтай байх нь эв нэгдлийг сарниулж, задарч бутрахыг үндсийг тавьдаг аж. АН-ын угшил МСДН, МоАХ зэрэг олон намын нэгдлээс гадна тухайн намд байж байгаад салан тусгаарласан эрхмүүд ч буцаж орсон байдаг. Ямартаа л сонгуулийн өмнөхөн ИЗНН, МҮАН-ынхан Ардчилсан намд эргэн ирж нэгдэн зовлонг нь нэмэх вэ дээ. Дээр нь АН дахь “Алтангадас”, “Шонхор”, МоАХ, МҮДН гээд олон фракц дотроо начилддаг. Дээр нь Шинэчлэлийн хөдөлгөөний залуус нэмэгдээд байгаа. Энэ бүхэн эргээд сонгуулийн дүн, төр барилцахад ч сөргөөр нөлөөлдөг талтай.

 

Өнөөдөр АН бүхэлдээ гудамжинд гарч, төр, засгийн бодлогын гадна зогсчихоогүй байгаа. Энэ нь АН-аас бүх ард түмний санал авч сонгогдсон Ерөнхийлөгч, парламент дахь 10 суудал, НИТХ-ын мөн хэмжээний төлөөллөөр баталгаажина.  

 

Дээр нь сум, дүүргийн ИТХ-ын сонгууль гэх улс төрийн намын хувьд, тэр дундаа цөөнхийн суудалтай байгаа АН-ын хувьд нэн хариуцлагатай үе ирээд байгаа. УИХ-ын болон аймаг, нийслэлийн сонгуулиар МАН-ыг үнэмлэхүй олонхиор сонгосон сонгогчид эдүгээ сум, дүүргийн сонгуульд сөрөг хүчинг илүүтэй сонгох найдварыг АН-ынхан тээж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

 

Гэхдээ сонгогчдын итгэлийг татах эсэх нь АН-аас шалтгаална.  Харамсалтай нь энэ нам УИХ-ын сонгуулийн дараах ялагдлын шокноосоо өнөөг хүртэл гараагүй юу, эсвээс нам доторх олон жил үргэлжилсэн фракц хоорондын зөрчилдөөн эргэж нэгдэхээргүй, эвлэж хэлэлцэхээргүй таслагдсан уу бүү мэд, төв аппаратдаа улс төрийн шийдэлд хүрч чадахгүй сууцгаана.

 

Тиймээс л эхлүүлээд орхисон ҮЗХ-ны хуралдааныг дахин дахин хойшлуулж, эдүгээ орон нутгийн сонгуулийн дараагаар товлолоо. Энэ нь АН сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд удирдагчгүй, үүрэг гүйцэтгэгчтэйгээр оролцох нь. Ер нь УИХ-ын сонгуулиар ч намын даргаа эсэргүүцсэн хэвээр, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр төв штабаа ахлуулсан байдаг.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 09 сар 19/

    Зөвхөн АНын дарга биш.Бид нэг удаа Ерөнхийлөгч,Ерөнхий сайд бусад бүх сайд нараа гаднаас өндөр мэргэжилийн хүмүүс хөлсөөр ажиллуулж энэ төрийг дампуурлаас гаргамаар байна.ДЭМЖЭЭРЭЙ!!!!!!

    Хариулах