Монголын хөрсөнд ч хортой ногоо ургаж байна уу

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 09 сар 20 ・ 2

Хамгийн аюулгүй хүнс, экологийн цэвэр бүтээгдэхүүн Монголд л байгаа гэж бид цээжээ дэлдэх дуртай. Тийм ээ, манайд экологийн цэвэр хүнс бий. Бид “жаргалтай мал”-ын мах идэж байгаа.  Химийн бодистой тэжээл идээгүй, бэлчээртээ дураараа бэлчиж, өвсний соргог, усны цэнгэгийг ууж байгаа малын мах идэж байгаа бид экологийн цэвэр хүнс хэрэглэж байна гэж хэлэхгүй яах юм. Тийм малынхаа цагаан идээг идэж, айраг, цагааг нь ууж байгаа юм чинь цэвэр гэж цээжээ дэлдэхгүй яадаг юм бэ.

Монголын газар шороо ч гэсэн элдэв химийн бордоонд хордчихоогүй, атар онгоноороо байгаа. Ийм хөрс шороонд ургасан үр тариа, хүнсний ногоо ч гэсэн экологийн цэвэр бүтээгдэхүүн. Тийм үр тариагаар хийсэн гурил, гурилан бүтээгдэхүүн ч гэсэн сайхан л байж таарна. Бид ингэж л өөрсдийгөө хөөргөж ирсэн. Өмнөд хөршөөс нэг хэсэг хүнсний ногоо зөөдөг байсан.

Харин сүүлийн жилүүдэд хүнсний аюулгүй байдал ярьж, цаашлаад газар тариалангийн салбараа сайтар дэмжсэнээр гаднаас төмс, хүнсний ногоо зөөх нь багассан. Хэтрүүлж ярьвал өмнөд хөршөөсөө ширхэг төмс ч оруулж ирэхгүй байгаа. Дархан, Сэлэнгэ, Төв аймагт толгойтой болгон төмс, хүнсний ногоо тарьж байна.

Цаашлаад говийн аймгууд, баруун, зүүн хязгаарт ч ногоо тарьж байгаа. Энэ яах аргагүй сайн хэрэг. Гэвч сайнаа дагаад саар нь ч бас гараад байна. Учир юу гэвээс, Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн нутагт их хэмжээгээр төмс, хүнсний ногоо тариалж байгаа иргэд өөрсдөө хүнсний аюулгүй байдлаа “алж” байна. Ингээд бичихээр яг таг мэдэж байгаа юм шиг хандлаа, биднийг гүжирдлээ, гүтгэлээ л гэх байх. Тэгвэл ганц хоёрхон жишээ татъя.  Аав минь ногоо тарьдаг, тариаланч хүн. Өвөрхангай аймагт гэдгийг тодотгоё.

Тариалангийн салбарт хутгалдаж яваа болохоор энд тэндхийн  ногоочидтой байнга уулзалдана. Гэтэл саяхан Дархан-Уул аймгийн Орхон суманд ногоо тарьдаг нэг залуутай уулзаж л дээ. Өнөөх нь “Ах минь, энүүхэндээ гэж хэлэхэд, манай суманд бүх айл ногоо тарьдаг. Өөрсдөө идэх ногоогоо хашаандаа тарина. Харин том талбайд тарьж байгаа ногоогоо химийн бордоогоор бордоод, томсгох бодис хийгээд л ургуулдаг. Хурдан, том ургуулаад, шуудайгаар нь бөөндөөд л зарна шүү дээ” хэмээн ярьсан байгаа юм.  Дахиад нэг жишээ байна.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 09 сар 20/

    Сэлэнгийн ногоо бол голдуу хятад хүний баасаар бордогдсон байдаг.

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 20/

    unen baihaa, mongonii niigemd mongo l bodno,hun bol sonin bish iim l niigem shdee mongo huniig amarhan idne.Harin heniig ch ylgahgui idne shdee kkk iim l bna daa odoo yaltai ch bilee\

    Хариулах