П.Цагаан Э.Бат-Үүлийн мэдэгдлийг сонсоод цочирджээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 09 сар 20 ・ 9

20160328153626-20150227-015

Намынхаа шинэчлэлийн төлөө өөрийгөө зориулна гээд Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын үүрэгт ажлаа өгсөн П.Цагаан Э.Бат-Үүлийн мэдэгдлийг нь сонсоод гайхсан, цочирдсон гэдгээ хэлж ярьжээ. Тэрбээр Э.Бат-Үүлтэй холбоотой уг асуудлыг  2000 оны сонгуулийн дараа бөөн дуулиан болгож баривчлаад, шалгаад дуусгасан гэж боддог байсан аж. Түүнчлэн  хувь хүний хувьд байр сууриа илэрхийлэхдээ “Энэ жил, хэдхэн сарын өмнө дээрх хэрэгтэй холбогдуулан саальчин ч билүү, малчин ч билүү нэг хүнийг барьж хорьсон, хэрэг үүсгэж байгаа тухай хэвлэлд гарч байсан. Хэрэв тэр үнэн бол өнөөдөр Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийг уг хэрэгт хардаж, сэрдэж байгаа юм байна. Тэгэхлээр 18 жилийн өмнө гарсан гэмт хэргийн эзэн холбогдогчийг өнөөдөр Монголын тал нутаг дахь малчин саальчнаас өгсүүлээд талийгаачийн журмын нөхөд, улс төрч гээд олон хүмүүсийн хооронд их л өргөн хүрээнд хайж, шалгаж байгаа нь гайхал төрүүлж байна. Хэргийн хүрээ хумигдах биш, харин ч тэлж, хавтгайрч байна уу даа гэмээр сэтгэгдэл төрж байна. Хэдэн жилийн өмнө Цагдаагийн дарга “Хэргийн хүрээ хумигдлаа” л гэж байсан. Үгүй л байж дээ.Энд нэг зүйл онцолж хэлэхэд, Бат-Үүл бол зөвхөн хотын дарга байсан Бат-Үүл биш. Монголд эрх чөлөө, ардчиллыг авчирсан хүмүүсийн нэг. Бат-Үүл бол дэлхийд данстай хүн. Олон улсын хүний эрхийн байгууллага Бат-Үүлийг сэжиглэж байгаа хэргийн мөрдөх ажиллагааг ажиглаж, бас оролцох, хяналт тавих сонирхолтой байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Өнөөдөр бол 1937 он биш.” хэмээн ярьсан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 09 сар 21/

    Ardchillaliig mongongold avchirsan gd hereg hiisen bol hergees multrah shaltgaan bish shuude uneheer iim muuhai zuil hiisen bol huuliin umnu tegsh erhtei gehde araich iim aimshgiin zuil hiigeegui blgui de

    Хариулах
  • монгол улсын иргэн / 2016 09 сар 20/

    Юундаа сандчаад янз янз болоод байгаа юм бэ ҮҮЛ БААТАРАА......... Зүгээр л шалгуулачихаад үнэн мөнийг нь олтол нь дарга шиг, баатар шиг л байлдаа намба алдаад л...... гэхдээ л НО той санагдаад байгаа л юм даа......

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 20/

    Бат-Үүлийг шалгахад хүмүүс яагаад сандарч, айгаад байгаа юм бол. Хэлмэгдүүлэлтийг жинхэнэ утгаар хийж гаршсан нам засгийн эрхийг атгаж байна.

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 20/

    жирийн нэг иргэн шиг зүгээр шалгуулах хэрэгтэй юун хяналт вэ хэрэг хийгээгүй юм бол зүгээр л байгаач ээ

    Хариулах
  • muusain aluurchid aa!!!zail aa!!! / 2016 09 сар 20/

    ene odoo yu be?Bat-yylee hamgaalaj baigaa yum baih daa!!!ene namtai zailsgyi holbootoi Tyl namaa ch hamsaatanaa ch hamgaaljee!!!ardchilsan nam gazariin hersnees zail aa!!!!muusain aluurchid aa!!!!!

    Хариулах
  • иргэн / 2016 09 сар 20/

    ардчилсан нам гэхээс гарсан төрийн том албан тушаалтан, урлагийн зүтгэлтэн, ардчилсан намын ахмадууд ямар их сандарч, өдөр шөнөгүй мэдэгдэл хийж байх юм? яагаад ингэж их сандарч байна?зүгээр л шалгуулна биз дээ? ямар ч хэрэг хийгээгүй юм бол юунд айгаад байдаг юм дээ?

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 20/

    Ерөнхий сайд болох гээд уйлаад зурагтаар гараад байсан санагдах юм энэ Бат үүл би худлаа санаад байна уу?

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 20/

    hamsaatan ni baij taaraa ene darga

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 20/

    ноцтой л асуудал..... иргэдийн дунд ийм таамаг маш их байдаг. Онигоо ч гарсан шүү...

    Хариулах