УИХ-ын гишүүн асан Н.Батбаярыг АТГ-аас шалгаж эхэлжээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 09 сар 22 ・ 6

УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг энэ сарын 15-наас эхлэн АТГ-аас шалгаж эхэлжээ. Түүнийг "Чингис", "Самурай" бондын зарцуулалтын асуудлаар шалгаж байгаа аж.

Тодруулбал, дээрх бондуудын мөнгийг зарцуулахдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа аж.

Н.Батбаяр нь 2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа "Чингис", "Самурай" бондуудын нийт 2.1 тэрбум ам.долларын захиран зарцуулалтыг хариуцаж байсан юм. Ингэхдээ бондуудын мөнгөөр "Гудамж төсөл", "Гэр хорооллын дахин төлөвлөлт" болон 888 төсөл хөтөлбөрүүд зэрэг олон төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт хийсэн гэдэг. Гэхдээ бондын захиран зарцуулалтын тодорхой мэдээлэл өнөөдрийг хүртэл нууцлагдмал явж ирсэн билээ. Мөн "Чингис", "Самурай" зэрэг бондын хөрөнгийг хувиарладаг байсан Хөгжлийн банкны удирдлагуудыг ч мөн АТГ-аас шалгаж байгаа юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 09 сар 24/

    ЭНЭ ЁСТОЙ ЖИНХЭНЭ ЭЛИЙ БАЛАЙ НӨХӨРИЙГ ШОРОНД НЬ ХАТААЖ ИДСЭН УУСАН БҮХНИЙГ НЬ УЛСАД ОРУУЛ, АРХАНГАЙН НЭРИЙГ БААСТАЖ ДУУСЛАА. БАЛАГТАЙ ХУЛГАЙЧ, ОЙ ГУТАЖ БАЙНА ХАЙРАН Ч АРД ТҮМНИЙ МИНЬ САНАЛ.

    Хариулах
  • jjj / 2016 09 сар 23/

    jinhen idsen hunde sain shalga

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 22/

    neg ih buruu yamand zartsuulaagui baihoo mongolchuud yam hiisen humuusee dandaa l goochilj baidag shuu dee mongol tur ugaasaa dampuurch bn doo

    1
    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 22/

    zov shalgah heregtei

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 22/

    Ene malaar tuluul

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 22/

    Больж,эрүүл согтуу нь мэдэгдэхгүй нэг харахрад гишүүн ч юм шиг нөгөө харахад бөө ч юм шиг ийм нэг юм улстөрөөс зайлаж байвал аштай юу?

    Хариулах