М.Энхболд& Н.ЭНХБАЯР

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 09 сар 22 ・ 4

Нэгэн цаг үед шахуу гарч ирсэн Н.Энхбаяр, М.Энхболд нар өнөөг хүртэл Монголын улс төрийн тавцанд гол дүр байсаар ирэв. Цагтаа төрийн гурван өндөр албан тушаалыг бүгдийг ээлж дараалан хашиж, намаа удирдан ээлж дараалан сонгуульд ялж, хамгийн их эрх мэдлийг бүгдийг гартаа хуримтлуулж явсан нь


Н.Энхбаяр. Намбарын хүүг цалгиун явахад өнөөгийн МАН-ын дарга М.Энхболд ч сайн дүүгийн ёсоор түүнд ойр дотно шадарлаж, Ерөнхий сайдын албан тушаалыг ч хашиж байсан. Тэгвэл одоо үед тэдний түүх өөрөөр эргэж М.Энхболд намаа удирдан сонгуульд ялж, эрх мэдлийн оргилд хүрсэн бол, МАХН-ын даргын хувьд УИХ-ын сонгуульд оролцож ч чадсангүй, тэр бүү хэл дараа жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжоо ч хаалгаад байна.Ялсан намын дарга бяртай байх нь аргагүй, гэхдээ түүнийг ажаад байхад яг л Н.Энхбаяр ахынхаа замаар явж байх шиг. Н.Энхбаяр Ерөнхий сайд хийж байгаад нам нь сонгуульд ялахад Их хурлын даргын албан тушаалыг Ерөнхийлөгч рүү үсрэх түр зогсоол болгон ашигласан. М.Энхболдын хувьд өмнө нь мөн л Ерөнхий сайдын албыг хашсан нэгэн.
Харин одоо гүйцэтгэх засаглалыг тоосонгүй, бас л Ерөнхийлөгч рүү үсрэх бэлтгэлээ хийж нэр цэвэр, хэл амнаас холхон шигээ Их хурлын даргын суудал дээр түр буудаллаж байх шиг.
Түүний энэ алхмыг дээр, доргүй ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд хийсэн хэмээн үзэцгээж байна. Үнэхээр ч дараа жилийн сонгуульд М.Энхболдын урдуур орж Ерөнхийлөгчид нэр дэвших улстөрч одоохондоо үгүй. Өрсөлдөгчдийн хувьд ч МАХН-аас Н.Энхбаяр боломжгүй болсон тул Н.Удвалын жишгээр ялах бус санал хуваах нэр дэвшигч өрсөлдөх биз, АН-ын хувьд одоо намын даргаа ч тодруулж чадахгүй, ялагдлын дараах хямралын байдалтай байгаа, энэ чигээрээ сонгуулийн жилтэй золгож мэдэхээр байгаа тул хүчтэй өрсөлдөгч сойж чадах эсэх нь эргэлзээтэй. Тиймээс эрх баригч намын даргын хувьд том боломж гарч байгааг хэн ч үгүйсгэхгүй. Ингээд М.Энхболд сонгуульд ялалт байгуулвал үндсэндээ Монгол Улсын улс төрийн түүхэнд Ерөнхий сайд, парламентын дарга, Ерөнхийлөгчийн албан тушаалыг бултаар нь хашсан хоёр дахь хүн болж нэрээ үлдээх юм. Мөн ч сонин тавилан. Дээрх гурван тушаалыг бүгдийг хашиж үзсэн ганц хүн, дахин давтах магадлал өндөр байгаа улстөрч хоёрын түүхийг эргэн сөхвөл 2006 он их тод мөр үлдээсэн байдаг. Тэд 2006 оны үес М.Энхболд нь дөч дөнгөж гарч явсан бол Н.Энхбаяр тавь руу дөхөж явсан ид насны улстөрчид байлаа. Гэхдээ хүчний хувьд энэ хоёр өнөөгийнхөөс харьцангуй ялгаатай байв. Өмнөх онд нь Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж төрийн өндөр дээд сэнтийд заларчихсан, 2000 оноос хойш дөрвөн жил ерөнхий сайдын алба хашсан, найман жил МАХН-ын даргын тамгыг атгасан тул Монгол Улсын хамгийн их эрх мэдэлтэн байв. Ерөнхийлөгч болсон тул хууль ёсоор намын гишүүнчлэлээсээ татгалзаж оронд нь намын дарга болохоор М.Энхболд, С.Баяр нар хүчтэй өрсөлдөж эхэлсэн. Мэдээж хэрэг түүний тойрон хүрээлэгсдээс хэн хамгийн үнэнч царайлан хормойноос нь зүүгдэнэ, тэр хүн л намын дарга болох учиртай байв. Ингээд намын шинэ даргыг сонгох болоход тойрон хүрээлэгчид дундаасаа М.Энхболд дүүгийнхээ нэрийг Н.Энхбаяр санал болгон дэвшүүлж, нөгөө талаас нь Ц.Нямдорж, Ч.Улаан, С.Баяр нарыг нэр дэвшүүлсэн боловч Ц.Нямдорж, Ч.Улаан нар нэрээ татаж авсанаар намын даргын төлөөх өрсөлдөөнд С.Баяр, М.Энхболд тунаж үлдсэн юм. Тухайн үед С.Баяр нь үеэ өнгөрөөж явсан Н.Багабандийн хүн учир Н.Энхбаяр түүнд таагүй ханддаг байв. Тиймээс М.Энхболд, С.Баяр нарын дунд өрсөлдөөн тун ширүүн болсон хэдий ч үл үзэгдэх хүчирхэг гар М.Энхболдыг 50,25 хувиар буюу 29 хүний саналаар ялалт байгуулахад тусалсан. Гэсэн хэдий ч М.Энхболд МАХН-ын даргаар сонгогдсон үеэс л Н.Энхбаярын хэмжээлшгүй их эрх мэдлийн эсрэг нам доторх тэмцэл эхэлж, улмаар Намбарын хүүгийн аажим уналт эхэлсэн гэдэг. Н.Энхбаяр хэдийгээр М.Энхболдыг тоглоомын хүн болгож алсаас удирдахаар завдаж байсан ч цаадах нь өөрийн гэсэн бодолтой, амбицтай нэгэн болохоо харуулсан юм.
Намын дарга болсон, УИХ-д орсон, эцэст нь Ерөнхий сайдын суудалд заларснаар М.Энхболдын нэр нөлөө, эрх мэдэл хэтийдэж Н.Энхбаярын нөмөр дор явахаас залхаж эхэлсэн гэдэг. Н.Энхбаяр ч өөрийг нь унагаж мэдэх томоохон дайснаа хөл дороо эрхлүүлэн, тэжээж тэтгэж байснаа энэ л үеэс ойлгож эхэлсэн байна.
Засгийн газарт нь нөлөөлөх гэсэн ил, далд оролдлогуудыг нь М.Энхболд няцааж бие даасан гэхээс илүүтэй бараг өөрийнх нь эсрэг дайсагнасан бодлого явуулж эхэлснийг Н.Энхбаяр мэдээд хожимдохоос нь өмнө дарж авахаар өөр нэгнийг хайж эхэлсэн байдаг. Черчиллийн “Аливаа хүн улс төрд нэг л удаа ашиглагддаг” хэмээх үгээр Н.Энхбаяр “Элсний 13” гэгч бүлгийг босгож, М.Энхболдыг намын даргаас нь унагаж чадсан юм. Ингэхийн тулд Н.Энхбаяр эхлээд Москвад Элчин сайдаар илгээсэн С.Баярын араас УИХ-ын гишүүн Л.Одончимэдийг явуулж, элдвийг амлуулж өөртөө татсан гэдэг. Ингээд Н.Энхбаярын оролцоотойгоор М.Энхболд намын дарга ч үгүй, засаг ч үгүй үлдэж С.Баярт бүх эрх мэдэл очиж байв. Гэвч М.Энхболд, С.Баярын хэн нь ч Н.Энхбаярын найруулгаар намын дарга, Ерөнхий сайдаа авч байсан ч ¹1 эрхмийг өндөр дээрээс ширүүхэн унах цаг үеийг ялгалгүй хүлээж байсан. Энэ түүхийг дурдахын учир нь магадгүй М.Энхболд Ерөнхийлөгч болсон нөхцөлд намаа хэн нэгэн дүүдээ өвлүүлэх нь гарцаагүй. Яг л Н.Энхбаярын замаар замнана. Ийм нөхцөлд намын даргын тамгыг атгасан хэн ч байлаа, тэр их эрх мэдлийг авчихаад намын гишүүнчлэлээсээ татгалзсан Ерөнхийлөгчийнхөө тоглоомын хүүхэлдэй болсоор байх нь нэн эргэлзээтэй. Тэгэхээр М.Энхболдын өнөөгийн замнал яг л Н.Энхбаярын түүхийг давтаад байх шиг. Харин өмнөх цаг үед хэмжээлшгүй эрхт Н.Энхбаярын хаанчлалыг эцэс болгож нам дотроо гар хөлийг нь хумьж асан М.Энхболд, С.Баяр, У.Хүрэлсүх нарын орыг энэ удаад хэн залгах бол. Магадгүй Ж.Эрдэнэбат намын даргаа давхар авна гэж зүтгэсэн нөхцөлд энэ дүрд нэлээн ойртож очих. Эсхүл өөр хэн нэгэн ч байж мэдэх.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Дээгий / 2016 09 сар 23/

    Хүрэлсүхээс өөр хэн байгаа юм бэ? Энэ цаг үед яг таарах хүн.

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 23/

    Хүссэн ч хүсээгүй ч Хүрэлсүхээс өөр хүн энэ намыг базаж авч яавж чадахгүй. Эс тэгвээс мухардалд орно.

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 22/

    Эзнээ урсан бээжин хав.

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 22/

    Ахынхаа бөгсийг сайхан долоож явж дээ? одоо өөрийнхөө бөгсийг долоолгох ээлжиндээ Хүрэлсүхийг сонгож байж л алуулав даа,,

    Хариулах