С.Зоригийг хөнөөсөн хэрэг гарахад, эзэн холбогдогчийг тогтооход

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 09 сар 23 ・ 6
 

694946106194a6167995d8f2fe23e3ed

Б.ЗАЯА

С.Зориг агсны амиа алдсан хэргийн мөрдөн байцаалтын талаар өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл өгөв. Прокурорын мэдэгдэлд С.Зориг агсны хамтран зүтгэгч Э.Бат-Үүлээс хэд, хэдэн удаа шинжилгээ авч байсан бөгөөд ажлын хэсгээс дахин шинжилгээ авах шаардлагатай байгааг өөрт нь мэдэгдэж байсан боловч тодорхой шалтгааны улмаас хойшлуулсаар ирсэн гэсэн байв. Мөн талийгаачийн эхнэр Б.Булганыг сулласан нь эрүүл мэндийн шалтгаантай болохоос хэрэгт холбогдолгүй гэсэн үг биш. Түүгээр зогсохгүй хэргийн холбогдогчид илэрсэн, прокурорт шилжүүлэхэд бэлэн болж буйг онцолжээ. Ээдрээт хэрэг гарсан, эргэж сэдэрсэн тохиолдлуудад төр засаг, түүний аппаратуудыг хэн, хэн толгойлж байсныг эргэн санацгаая.

1998.10.02:

С.ЗОРИГ АМИА АЛДАВ

-Монголд засаглалын хямрал нүүрлэж, МҮАН-аас Ерөнхий сайдад Да.Ганболдын нэрийг долоон удаа, Г.Ганхуяг, Э.Бат-Үүл, Р.Амаржаргал нарын нэрийг хэд, хэдэн удаа дэвшүүлсэн ч Ерөнхийлөгч Б.Багабанди буцаагаад байв. С.Зоригийг Ерөнхий сайдаар томилуулахаар яриа, хэлэлцээ ид өрнөж, тодорхой хүрээнд асуудал аль эрт шийдэгдчихсэн байсан гэдэг. Гэвч 1998 оны аравдугаар сарын 2-ны шөнө алуурчид гэрт нь отож байгаад онц хэргийгээр хөнөөсөн юм.

 545454

 

87878

 

2015.12.11:

Б.БУЛГАНЫГ БАРИВЧИЛЖ, О.СОДБИЛЭГ МЭДЭГДЭЛ ГАРГАВ

-С.Зориг агсны эхнэр Б.Булганыг хэрэгт яллагдагчаар татаж баривчлаад нэг сар болсон үе. 2015 оны арванхоёрдугаар сарын 11-нд Ш.Отгонбилэг агсны хүү УИХ-ын гишүүн О.Содбилэг “…Нэгэн нөлөө бүхий хүн бурхан болж одсон аавыг минь өөрийгөө хамгаалж үг хэлэхгүй учраас С.Зориг агсны хэрэгт холбож, өөрийн малчин, тогоочоороо С.Зориг агсныг захиалгаар алуулсан гэсэн улс төрийн зорилготой зохиол бичигдэж аавыг минь дахин хэлмэгдүүлэх гэж байна гэж хэлсэн…” гэв.

1111

 

65656

2016.09.11:

Э.БАТ-ҮҮЛИЙГ СЭЖИГТНЭЭР ТАТАВ

-С.Зориг агсны хамт­ран зүтгэгч асан Э.Бат-Үүлийг хэрэгт сэжигтнээр татсан тухай тэрээр өөрийн биеэр мэдэгдэв. Тэрээр “…Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ганболд намайг хэргийн газарт дагуулж очсон. Тэнд Ц.Элбэгдоржийг ирэн­гүүт хамт байгаад цуг явсан. Гарахдаа мал­гайгаа мартсан. Гэтэл 2000 оны сонгуулийн өмнө малгайны асуудлаар хэрэгт холбогдуулсан. Тэр сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. 16 жилийн өмнө сэжигтнээр тат­сан тогтоолыг нэг мөр­дөн байцаагч нууцын зэрэг­лэлд оруулж сэжигтнээр татах нь…” гэв.

8888

54545454

 



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 09 сар 26/

    Hvn aminii heregt niisleliin tsagdaagiin darga yamarch oroltsootoi en

    Хариулах
  • Shoychin / 2016 09 сар 26/

    End odoo Bolbaatar yamar oroltsootoi en. Heregt yamarch hamaaaralgvi hvn bizdee. Ooroo ingej shoydaad bgaa yum uu hashaen.

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 24/

    БАТ-ҮҮЛД УЧИР ИХ БАЙГАА ДАА, НҮДЭНД ХҮЙТЭН ЗЭВҮҮН ХҮН ШҮҮ, ЭЛБЭГДОРЖ ЯМАР ГАВЬЯА БАЙГУУЛСАН ГЭЖ БАТ-ҮҮЛД УЛСЫН БААТАР ӨГСӨН ЮМ БОЛОО, БААТАР БОЛОХООР ГАВЬЯА БАЙГУУЛСАНЫГ БИД МЭДЭХГҮЙ ЮМ. БААТАР ЦОЛЫГ НЬ ХУРАААААА

    Хариулах
  • muusain ardchilsan nertei alyyrchid?... / 2016 09 сар 23/

    aisan hynii aman echig biz?Ardchilsan ner hemeesen ataatan!!!!ta nart yamarch ardchilal baihgyi ee!!!ard tymenii emne Zorigiin altan ami nehseer baih bolno!!!!

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 23/

    Мартаж орхисон малгайгаа "миний аавын саравчтай цагаан малгай" "хадам ээжийн цагаан цэнхэр саравчтай малгай" гэж 2 янзаар яриад байдаг нь ямар учиртай юм бол.

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 23/

    Энд нэг хүний зураг бүгдэд нь давтагдсан байх юм

    Хариулах