Сонгууль угтсан шоу: Долоо, наймдугаар сарын хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгөх үү?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 09 сар 26 ・ 6

МАН Засгийн эрхэнд гарсан даруйдаа хүүхдийн мөнгөний олголтыг зогсоосон ч  орон нутгийн сонгуулийн өмнө нөхөж олгохоор болов.

Энэ бол тус намын сонгууль угтсан ээлжит шоу.Засгийн газрын ээлжит хуралдаанаар хүүхдийн мөнгийг энэ сарын сүүлээр олгохоор болсон. Ингэхдээ долоо, найм, есдүгээр сарын мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд нь буюу 660 гаруй мянган хүүхдэд олгоно гэж мэдээлж байсан. Харин үлдсэн 40 хувийнх нь мөнгийг 2019 онд нөхөж өгнө гэж буй. Тэгвэл тус нам дээрх шийдвэрээ өөрчилж долоо, найм, есдүгээр сарын хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгч магадгүй гэнэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Засгийн газрын хуралдаанаар ч дээрх асуудлыг ярилцаж буй бололтой. Сонгуулийн өмнө бүх хүүхдэд мөнгө өгвөл иргэдийн санаа бодлыг эргүүлэх цаашлаад сонгуулийн үр дүнд эерэгээр нөлөөлөх учир ийм заль хэрэглэхээр шийдсэн бололтой. Харин аравдугаар сараас эхлэн хүүхдүүдийн 60 хувьд нь мөнгийг нь олгоод явах бололтой.
 

 

Тэгвэл тус нам дээрх шийдвэрээ өөрчилж долоо, найм, есдүгээр сарын хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгч магадгүй гэнэ. Засгийн газрын хуралдаанаар ч дээрх асуудлыг ярилцсан байна. Сонгуулийн өмнө бүх хүүхдэд мөнгө өгвөл иргэдийн санаа бодлыг эргүүлэх цаашлаад сонгуулийн үр дүнд эерэгээр нөлөөлөх учир МАН-ынхан ийм заль хэрэглэхээр шийдсэн бололтой. Харин аравдугаар сараас эхлэн хүүхдүүдийн 60 хувьд нь мөнгийг нь олгоод явах бололтой.

 

УИХ-ын сонгуулийн өмнө Ардчилсан намынхан “Сайн хувьцаа”-ны мөнгө тарааж санал авах арга боловсруулсан ч тусыг эс олсон. Харин МАН-ынхан иргэдийн дунд маш ихээр хүлээлт үүсгээд буй хүүхдийн мөнгийг бөөнд нь өгч байгаад иргэдийн саналыг авна гэж тооцоолж буй бололтой.

 

Сүүлийн үед МАН-ын Засгийн газрын шийдвэрүүд ард түмний дургүйцлийг хүргэж байгаагаас үүдэн тус намын рейтинг хурдацтай унаж буй. Тиймээс МАН орон нутгийн сонгуульд ялагдахгүйн тулд иргэдийг хүүхдийн мөнгөөр нь аргалах бололтой. Харин сонгууль дуусангуут бүх хүүхэд бус 60 хувьд нь олгох шийдвэрээ хэрэгжүүлж магадгүй аж.

 

Засгийн газрын гаргасан шийдвэрээр хүүхдийн мөнгийг өрхийн мэдээллийн судалгаанд хамрагдсан 1-10 бүлгийн айлын хүүхдүүд олгохоор байгаа. Амьжиргааны түвшин тодорхойлох судалгааг 2012 өвлөөс орон даяар хийж, иргэдийг 1-20 ангилалд хуваасан. Энэ нь багагүй шүүмжлэлд өртсөн учраас дахин судалгаа авахаар ярьж байсан. Гэвч гурван жил болоод шинэчлэх ёстой судалгааг одоо хэр эхлүүлээгүй байгаа юм. МАН-ынхан УИХ-д цөөнх байхдаа уг судалгааг хамгийн ихээр эсэргүүцэж байсан. Харин өөрсдөө эрх барингуутаа уг судалгаан дээр үндэслэн шийдвэр гаргаж байгаа нь ч шүүмжлэл дагуулж байна.

24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • zochin / 2016 09 сар 26/

    Ter ni deer shtei oor tanah hasah yum bj l bga shtei hagas onchin huuhduud hurtel 14r bulegt bn ch geh shig dahiad sudalgaa avsan ni deer heden huuheddee hedhen tsaas oghod yadiin huuhdiig ylgavarlana gevel unen teneg sanagdjeene

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 26/

    For all theclash of clans players http://maxclashgems.com Now you will know why some clans are so strong! (RzzKm)

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 26/

    МАН аяндаа улс орноо өрнөөс гаргах болно, тэдэнд өрнөөс гаргаж байсан асар их туршлага бий, АН ёстой хэдэн үеэр нь эх орноо өндийхгүй болтол нураалаа, тэднийг бурхан гэсгээх болтугай,

    Хариулах
  • oogii / 2016 09 сар 26/

    ashgui dee tegmeer yumdaa

    Хариулах
  • oogii / 2016 09 сар 26/

    ashgui dee tegmeer yumdaa

    Хариулах
  • sss / 2016 09 сар 26/

    AN shig l mungu yildverlej 300.000 uguugyi,hyyhded uguh estoi yumaa ugch bgaa yum bishyy.

    Хариулах