Шинэ цагийн цагаан захтнуудын хэрэг шуугиан тарьж эхэллээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 09 сар 26 ・ 4
 

25kimmha4mmem6j8demdd4vqjt

Түмний төлөө төрд зүтгэнэ гэж тодорхой албан тушаал дээр эзэн суучихаад, хэрэг дээрээ харин авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон цагаан захтнуудтай холбоотой дуулиан шуугиан өнгөрсөн өдрүүдэд нэлээд тодорлоо. Тиймээс тэдний талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.

Өмч, газрын албаныхныг баривчилсан нь…

Энэ сарын 14-ний өдөр Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Өмчийн харилцааны газарт  Удирдлага бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Б.Амаржаргал нарыг баривчлан саатуулаад байгаа юм. Б.Амаржаргалыг бусдаас хахууль авсан хэрэгт буруутган, сэжигтнээр татсан гэх эх сурвалжийн мэдээлэл бий.

55056

 Тодотгоход, Баянзүрх,  Баянгол, Сүхбаатар дүүргийн Өмч, харилцааны газрын албадын дарга нарыг өмнө нь саатуулсан юм. Өнгөрсөн долдугаар сарын 10-ны өдөр буюу наадмын өмнөх өдөр Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүхийг БНХАУ-ын иргэн Л-ээс 200 гаруй сая төгрөгийн хахууль авч, иргэнд хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож байгаад үйлдэл дээрээ баригдсан талаарх мэдээлэл байсан.  Н.Батсүх нь уг хэргийг үйлдэхдээ өөрийн удирдлага дор ажилладаг, иргэн Б, Ч, П нартай үгсэн тохиролцож, иргэдийн цахим үнэмлэхийг ашигласан байдаг. БНХАУ-ын иргэн Л-д Баянзүрх дүүргийн Их цуурайтын аманд 42 айлын газар эзэмших гэрчилгээ олгосон нь шалгалтаар тогтоогдоод байгааг ЦЕГ-аас мэдээлж байсан. Н.Батсүх нарт авлига өгсөн Ли овогт Хятад иргэн нь Монголд барилгын салбарт 10 орчим жил үйл ажиллагаа явуулж буй барилгын компанийн захирал юм.

Н.Батсүхийг баривчилсны дараа  долдугаар сарын 29-нд Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатар,  Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга С.Бямбадорж нарыг бусдаас их хэмжээний хээл, хахууль авсан хэрэгт буруутган , АТГ-аас  мөн баривчилсан билээ. Ер нь бол өмч,  газрын харилцааны газрынхны баривчилгаа үүгээр дуусахгүй нь бололтой. Учир нь Налайх дүүргийн Өмч, харилцааны газрын албаныхан ч хуулийн байгууллагын анхааралд байгаа гэх мэдээлэл бий.

Бондын мөнгөнөөс завшсан нөхдүүд…

Энэ сарын 21-ний өдөр “Чингис” бондын мөнгөнөөс  санхүүжүүлсэн “ДЦС-3”-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгө оруулсан 35 сая ам.доллароос нэг саяыг нь хувьдаа завшсан хэрэгт Түлш, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэвийг буруутган хорьсон юм. Д.Дорпүрэвийн тухайд  дэд сайдаар ажиллахаасаа өмнө БОАЖ-ын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Төв аймагт нэр дэвшиж байсан нэгэн юмаа.

2013-05-30dedsaid_700

Ер нь бол АТГ-аас Хөгжлийн банктай холбоотой асуудлуудыг шалгаад эхэлсэн бөгөөд улмаар бондын мөнгөтэй холбоотой асуудлууд дэлгэгдэж байгаа гэх мэдээлэл бий. Хөгжлийн банкны захирал Мөнхбатыг шалгаж байгаа талаар мэдээлэл гараад байгаа.

batbayar_700

Мөн тухайн үед бондын мөнгөний зарцуулалт дээр эзэн сууж байсан нөхдүүдийг тэргүүлэх  Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг сэжигтнээр татан шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Түүнийг Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэж буй. Бүр тодруулбал,  Н.Батбаярыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон АТГ-т шалгаж байгаа гэж буй юм.Н.Батбаяр нь Эдийн засгийн хөгжлийн яамыг удирдаж байх үед  “Чингис”, “Самурай” бондуудын нийт 2.1 тэрбум ам.долларын захиран зарцуулалтыг хариуцаж,  “Гудамж төсөл”, “Гэр хорооллын дахин төлөвлөлт” болон 888 төсөл хөтөлбөрүүд зэрэг олон төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт хийсэн байдаг.

МИАТ-ийнхний ээлжит баривчилгаа

Тав зургаан жилийн өмнө МИАТ-ийн экс удирдлагууд бөөнөөрөө дээлээ нөмөрч байсан билээ. Гэхдээ тэд одоо наранд гарсан. Тэгвэл МИАТ гэгч саалийн үнээнд ээлжит баривчилгаа явагдсан гэх мэдээлэл байгаа. “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн Комерийн дэд захирал асан Т.Батчулууныг  найз н.Баясгалан болон ХБНГУ дахь “МИАТ” ТӨХК-ийн төлөөлөгчийн газрын дарга н.Дорждэрэм нартай хуйвалдан, их хэмжээний мөнгө угаасан хэрэгт сэжиглэн саатуулан шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Т.Батчулуун, н.Дорждэрэм, н.Баясгалан нар нь онгоцны зорчигчдын үйлчилгээнд хэрэглэгдэх бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тендерт ХБНГУ-ын “Schneider Со ltd..” гэх хуурамч компанийг шалгаруулж, “МИАТ” ТӨХК-д 3 еврогийн үнэтэй дарсыг 5 евро нэмэн 8 евро болгох зэргээр үнийг нь өсгөн бараа бүтээгдэхүүнийг шахаж борлуулан их хэмжээний орлого олсон байжээ. “МИАТ” ТӨХК-д үнэтэй бараа  шахан борлуулж, олсон их хэмжээний орлогын мөнгөө н.Баясгалан нь Монгол Улс руу иргэн О, А нарын данс руу шилжүүлдэг байсан гэх мэдээлэл гараад байгаа.  Т.Батчулуун, ХБНГУ дахь “МИАТ” ТӨХК-ийн төлөөлөгчийн газрын дарга н.Дорждэрэм нар нь тухайн иргэдээс 1.5 тэрбум гаруй төгрөгийг банкнаас гаргуулан авах үедээ үйлдэл дээрээ цагдаагийнханд баригдаж, улмаар хоригдсон гэх мэдээлэл бий.

5ds1mtpt2mllpaq9dqbao3duir

Тэгэхээр МИАТ компанитай ээлжит нэгэн баривчилгаа ингэж боллоо.

Өнгөрсөн жилүүдэд,  МИАТ-ийн Б.Эрдэнэбилэг, Б.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, Ч.Хоролсүрэн болон “Монголиан Эйрлайнс” компанийн захирал асан Ч.Суурьтогтох нарын хүмүүс “Дайны эрсдлийн сан” гэх нэрээр зохиомол даатгалын компани руу их хэмжээний мөнгө гуйвуулсан, мөнгө завшсан, угаасан улсад хохирол учруулсан хэмээн буруутгаж анхан шатны шүүхээс 10-аас дээш жилийн ял оноогоод байсан юм. Харин Улсын Дээд шүүхээс тэдний ялыг 7-8 жил болгож бууруулсан байдаг. Гэхдээ тэгээд удалгүй эрүүл мэндийн шалтгааны улмаас Б.Эрдэнэбилэг, Ч.Хоролсүрэн нарыг сулласан байдаг юм.

Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 09 сар 27/

    ene khumuusiin khurungiig l khuraaj ulviig khokhirolgui bolgokh kheregteai, es tegvel odoo nii ajnllaj bui nukhduud bas l idetsgeene, KHamgiin sai arga idsen mungiig ni tuluulekh, Yagaad ekh oron oo boddoggui khunii musgui adgiin shaarnuud ve,

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 26/

    Эх орноо боддоггүй новшнуудыг бүгдийг сайтар шалгаж хөрөнгийг нь хурааж хохиролыг барагдуулж ялыг нь эдлүүлэх нь зүйтэй

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 26/

    хайр найргүй баривчилж улсад эргэн мөнгийг нь төлүүл, эх орны маань их өр нимгэрэх гарц энэ шүү

    1
    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 26/

    Хэдэн жилийн өмнө л яригдаж байсан Хоролсүрэн...больмоор юм,эхлээд нэг их сүржигнэдэг дараа нь нам болдог,үүнийг монголчууд ӨГШЛӨӨ ХАЗААР ОРОЙ ТАШУУР гэдэг,тэр л бүү болоосой

    1
    Хариулах