Х.Тэмүүжин: Хэн нэгнийгээ олны өмнө “дүүжилж” буруутан болгож харагдуулах гээд байгаа юм уу..

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 09 сар 27 ・ 5

temkabayartaibv

АН ямар ч байсан ингэж байгаад нэг хуралдаж, олон сарын туршид тойрч гүйгээд байсан асуудлуудаа барьж авч хэлэлцэх нь тодорхой.

Тэрчлэн өнгөрсөн жилүүдэд намын аливаа үйл ажиллагаандаа идэвхтэй оролцож, фронтод галын шугамд явж байсан хүмүүс юу хэлж ярих нь анхаарал татаж байгаа. Тэгвэл сайд хийгээд гишүүн асан Х.Тэмүүжин хэлэхдээ “Сонгуулийн ялагдлаа, өөрсдийн алдаагаа ухаалгаар, эрүүл саруулаар тунгаан хэлэлцээд улс төрийн дараагийн зорилго, үйл хэргийн төлөө АН цул байж чадах уу, үгүй юү. Аль фракц, хэн эрх мэдэлтэй байх гэхчилэн хуучин, шинэ сорилтууд бидний өмнө байгаа. Ийм учраас аль аль нь яаран бас шийдвэр гаргахаасаа болгоомжилж байх шиг байна. Тэрнээс шалтгаалаад л ҮЗХ хуралдах, хуралдахгүй, хурлаараа юу шийдэх, шийдэхгүй вэ гэдэг дээр үл ойлголцол байгаа. Хурлаа хийж чадахгүй хойшлуулаад байгаа үнэн шалтгаан бол энэ. Том улс төр гэхээсээ илүүтэй АН-ын доторхи улс төрийн том өөрчлөлтийн өмнөх нам жим байдал юм уу даа. Мэдээж өмнөх алдаагаа дүгнэхгүйгээр цаашаа явна гэж байхгүй. Дүгнэхдээ харин субъектив байдлаар хэн нэгний буруу гэж шууд хашгирч босч ирэхээсээ илүүтэй хамтаараа юун дээр алдсан юм бэ. Тодорхой бүлэг хэсгийн алдаа байгаа бол тэр нь юунаас болсон юм бэ гэдгийг эрүүл саруулаар ярилцах ёстой. Гэхдээ хэн нэгнийгээ намаас хөөх гээд байгаа юм уу, эсвэл хэн нэгнийгээ олны өмнө “дүүжилж” буруутан болгож харагдуулах гээд байгаа юм уу. Тэр тал руугаа явбал зөвхөн хувь хүмүүсийн зөрчил болж хувираад жинхэнэ асуудлаа эрүүл саруулаар харж чадахаа байчихна.”хэмээн хэлж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 09 сар 27/

    ardchilal gedg vgiig vgiin sangaasaa avch hayh ni zvitei

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 27/

    mongol olniig mini gazar shoroog mini uhan tunhujsun mongoliin arandag ardchilal avchirsan adguusnuudtaigai zailah boltugai veiin ved mongoliin ev negdeliig turd shunasan shunaltnuud evddeg bla orchin veiin tur evdegchiin zagalmailsan etseg odoogiin erunhiilugch elbegdorj

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 27/

    АН одоо 20-30 жил өндийхгүй,та нар улс орныг ирээдүй хойчтой нь цуг залгисан,монгол улсыг оршин тогтнохуу үгүй юу гэдэгт аваачсан луйварчид. Социализмын үед айл өрх бүр жигд тэгш амьдарч байлаа, та нарын гайгаар ийм нийгэм үүссэн.

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 27/

    Тэмүүжингийн тарьсан гай багадаагүй,чи нэг их цэцэрхээд бусдыг шүүмжлээд байх хэрэггүй шүү.

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 27/

    АН-ыг амаар нь шороо үнхүүлсэн дарга,засагаар тоголсон-намын эрх ашгаас урамсан тарган туранхай авгай нар,фракц толгойлсон луйварчидаасаа салаж чадахгүй бол намаас өөрсдөө зайлцгаах хэрэгтэй

    Хариулах