ИРГЭДИЙГ СҮРЬЕЭГИЙН ИДЭВХТЭЙ ИЛРҮҮЛЭЛТЭД ХАМРУУЛЖ БАЙНА

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 09 сар 27

Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран “Улаанбаатар хотод хэрэгжүүлэх сүрьеэгийн эсрэг Солонгос Монголын хамтын ажиллагаа” төслийн  хүрээнд Чингэлтэй дүүргийн  1-19 хороодын амжиргааны 1-10 дугаар түвшний  11900 хүн амыг сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлтэнд хамруулах үзлэг шинжилгээг зохион байгуулж байна.

Тус төслийн явуулын үзлэгт  2016 оны 3 сараас эхлэн өнөөдрийг хүртэл 11,12,16,17,18,19 хороодын зорилтод бүлгийн 4837 хүн хамрагдсан байна. Үзлэгийг БНСУ-д үйлдвэрлэгдсэн орчин үеийн дижитал рентген аппаратыг ашиглан мэргэжлийн дүрс оношилгооны эмч, рентген техникч болон сувилагчдаас бүрдсэн баг хийж байна.

Энэхүү үзлэгийн гол зорилго нь  хүн амын дундах сүрьеэгийн тохиолдлыг эрт илрүүлэхэд чиглэсэн хэдий ч цээжний хөндийн хэсэгт тохиолддог бусад өвчлөлүүдийн үед дараагийн шатлалын эмнэлэгт хандахыг зөвлөн ажиллаж байна.

Төслийн үйл ажиллагааг дүүргийн Засаг даргын тамгын газрын зүгээс дэмжин ажиллаж Засаг даргын  А/670 дугаар захирамжаар үзлэг зохион байгуулах хуваарь, 15 ба түүнээс дээш насны, амжиргааны 1-10 дугаар түвшний хүн амын нэрсийг гарган, жагсаалтанд багтсан хүмүүст урилга түгээх, үзлэгт бүрэн хамруулах, явуулын үзлэгийн багыг хэвийн ажиллах нөхцөл боломжоор хангахыг хороодын засаг дарга нар, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд үүрэг чиглэл  өгч хамтран ажиллаж байна.

Цаашид дүүргийн Засаг даргын тамгын газар, Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газартай эрүүл мэндийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллана.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС


jujfuhjfniefhhhhh

Capture


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх