Хүүгийн амийг хөнөөх захиалга өгсөн С гэгч хэн бэ?

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 09 сар 28 ・ 5

Дорнод аймгийн Хэрлэн суманд  долоо настай хүү  цахилгаанд цохиулсан байдалтай эмнэлэгт ирээд амь насаа алдсан ноцтой хэрэг гарч олныг цочирдуулаад байна. Уг хэрэг энэ сарын 6-ны өдөр гарч хүү нэг хоногийн дараа нас барсан талаар албаныхан мэдээлсэн.

Цагдаагийн ерөнхий газраас өчигдөр мэдээлэл хийж талийгаач хүү гадны нөлөөтэй нас барсан бөгөөд түүнийг санаатайгаар бусдад захиалга өгч амь насанд  нь хүрсэн болох нь мөрдөн байцаалтын эхний шатанд тогтоогдсон болохыг баталсан юм.

Захиалагч С гэгч хэн бэ?

Уг хэргийг захиалсан гэгдээд буй С гэгч нь 1992 онд төрсөн 24 настай. Тэрбээр талийгаач хүүгийн аав  Ц гэгчтэй нууц амрагийн холбоотой байжээ. Улмаар  Ц гэгч нь С-д  "хүүгээсэээ болоод  амьдарч чадахгүй" гэж хэлснээс үүдэн захиалгаар амь насанд нь хүрсэн байна. Уг хэргийн захиалагч С нь өөрөө 2 ойтой охинтой юм байна. Багаасаа  зураг зурдаг, Дорнод аймгийн  хэмжээний олон тэмцээн уралдаанд амжилттай оролцдог байсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Мөн хайчилбар, таталбар хийх, арьсан эдлэл дээр зураг зурж сийлэх зэргээр  өөрийн уран бүтээлээ хийдэг байсан гэнэ. Түүнтэй нууц амрагийн холбоотой байсан  гэх хүүгийн аавыг нутгийнхан нь хар Ц гэж дууддаг бөгөөд Дорнод аймгийн Матад сумын харьяат 50 гаруй настай махны ченж   байдаг гэх  мэдээлэл байна. Түүнчлэн захиалагч С нь ихэр охидын нэг бөгөөд аймгийн  төвийн Бунхан толгой гэдэг газарт амьдардаг байжээ.

 

Гүйцэтгэгч Б гэгч  нь өмнө нь ял сонсч байжээ

Долоохон настай хүүгийн амийг хөнөөх захиалгыг 200.000  төгрөгөөр авсан гэх Б нь 1998  онд төрсөн. Сэжигтнээр татагдсан хоёр этгээдийн нэг болох иргэн Б нь өмнө нь гэмт хэрэг үйлдэж, хоёр жилийн тэнсэн харгалзах ялтай байсан юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 10 сар 02/

    3-ууланг нь хороох хэрэгтэй,хүүхдтэй холбоотой хэргүүдийг сайн шалгах хэрэгтэй.Ямарч тохилдолд хүүхэд буруудах ёсгүй.Зам тээврийн осолд орсон хүүхдүүдийг буруутгах хандлага их байх юм байна лээ.ҮГҮЙ ШҮҮ

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 29/

    24 nastai zaluu nusgui 50 garsan hugshin har yumtai neg gert oroh gj 7hon nastai huuhdiin amiig burelgj baidag... ene chin yer ni yaachihsan niigem, yaatsartsan logic ve???? tged hunii amiig 200k.r unelj bdg ter guitsetgegch gd bga nuhur bas?????? uneheer taarsan taar shuudainuud yumaa

    Хариулах
  • tog tog / 2016 09 сар 28/

    ymar archaagvi amitan be. Ochij ochij 50 gartsan hvnii araas gvijil bdag. Xairan hvvhdiin ami

    Хариулах
  • unen / 2016 09 сар 28/

    erguu har gichii we uurig ni adilhan togond tsohiulj alah heregtei buhel buten hunii amig zahialgaar aluuldg ymar zewuun nowsh we shuud al naadhaa

    Хариулах
  • damva / 2016 09 сар 28/

    xairan xuug acramjiin gazar ogchixgui muu xogiin novshiin aluurchnii gart 200 000 togrogoor ami naciig ni bucniulax gej ter eej geed baigaa novsh etseg geed baigaa novsh aluurching xoroox xeregtei

    Хариулах