Чингэлтэй дүүргийн 10-р хорооны шинэ замыг хүлээн авлаа

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 09 сар 28

Чингэлтэй дүүргийн урсгал зардлын хөрөнгөөр дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 40, 41, 42, 32, 33 дугаар гудамжуудын хоорондох зам буюу Ундрам дэлгүүрийн авто замаас “Самбалхүндэв”-ийн эргэмжийн газрын авто замтай холбох 600 метр урттай асфальтан хучилттай авто зам, бетонон явган зам, 445 м/кв эко хавтан, 600 м ус зайлуулах шуудуу тавих ажлыг Чингэлтэй дүүргийн ТҮК ХХК хийж гүйцэтгэлээ. Энэ ажлын хүрээнд 6 айл хашаагаа татаж бүтээн байгуулалтын ажилд туслалцаа үзүүлсэн. Хүчит шонхор захын урд уулзварын гарцыг чөлөөлөх ажлын хүрээнд 450 м/кв бетонон зам, 352 м/кв эко хавтан, 114 м/кв явган зам хийгдээд байна. Энэ онд нийслэлийн болон, орон нутаг дүүргийн хөрөнгө оруулалт, концессын гэрээгээр чингэлтэй дүүргийн 18 байршилд 22,9 км асфальтан болон бетонон, байгалийн чулуун хучилттай авто замыг 26,1 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэлээ.

_DSC5618

_DSC5623


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх