БНСУ-ЫН “SITEC MEDICAL” KОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 09 сар 28

 

IMG_8525

 

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат БНСУ-ын Сүрьеэгийн үндэсний нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга, төслийн менежер Жү Шин Юү, Төслийн техникийн менежер Б.Төрбат, Захиргааны менежер М.Мөнхзул, БНСУ-ын “SITEC medical” тоног төхөөрөмжийн компанийн төлөөлөгч Хам Хён Мин   нарыг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч уулзлаа.  Уулзалтад  Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн, Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва нарын албаны хүмүүс байлцав. Уулзалтын үеэр хоёр тал эрүүл мэндийн салбарт цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар харилцан санал солилцсон юм.   БНСУ-ын “SITEC MEDICAL”  компанийн төлөөлөгч Хам Хён Мин тухайн компаниас  бусад оронд нийлүүлдэг эмнэлгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийн талаар танилцуулга  хийж тодорхой мэдээлэл өгөв. Мөн дүүргийн 12 дугаар хороонд баригдсан Өрхийн эрүүл мэндийн загвар төвд шаардлагатай тоног төхөөрөмжийн тухай харилцан санал солилцлоо.

83-83

85-800


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх