Төрөхөөр өвдөж буй эхийг чимхэж гэмтээсэн эмчид хариуцлага тооцохоор болжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 09 сар 30 ・ 4

Төрөхөөр эмнэлэгт хүргэгдэж байсан эмэгтэйг “103”-ын эмч нар машинд төрүүлэхгүй хэмээн чимхэж гэмтээсэн гэх зураг бүхий пост цахим сүлжээгээр тархаад байсан.

Энэ асуудалын талаар ЯТТ-ийн төвийн захирал С.Ариунболдоос тодруулахад “Энэ иргэн манай төвийн түргэн тусламжийн автомашинаар нийслэлийн I төрөх эмнэлэгт ирсэн нь үнэн. Бид энэ асуудлыг шалгаж байна хэмээн" хариулт хэлж байсан. Тэгвэлжирэмсэн эмэгтэйг гэмтээсэн гэх эмчийг буруу үйлдэл хийсэн хэмээн арга хэмжээ авахаар болжээ.

 

Тодруулбал энэ сарын 27-ны өдөр  42 настай М төрөх өвдөлт өгч, Сонгино хайрхан дүүргийн түргэн тусламжийн газарт дуудлага өгчээ.  Дуудлага өгснөөс 30 минутын дараа түргэний эмч А ирсэн байна. Тус эмэгтэй охин О-гийн хамт түргэний машинаар Нийслэлийн Өргөө амаржих газар буюу Нэгдүгээр төрөх рүү хүргэгдэх явцад хүчтэй өвдөлт өгч, түргэний эмчид хэлэхэд эмч өвдөлт сарниулж булчин суллаж байна хэмээн эмэгтэйн гуя руу алгадан чимхэж эхэлсэн аж. 

Ингээд Нэгдүгээр төрөхөд хүргэгдэж үзлэгийн өрөөнд орж орон дээр гарахад хүүхдийн толгой аль хэдийнээ цухуйсан байжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 10 сар 02/

    103-н эмч нар амьд хүн эмнэлэгт хүргэж байсан түүх байдаг л юм байна да.103-аар эмнэлэгт хүргэх замдаа 99 хувь нь бурхан болдог гээ биздээ

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 30/

    Medleggui emchiin uildel uu.chimhehed bulchin sulrah uu.booj awch chaddaggui emch aisan baiha

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 30/

    Oilgohgui yuma tiimbyum bdag yum u.uchriig nibolj uguuch

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 30/

    энэ асуудлыг ойлгоход маш хүндрэлтэй байна чимхэж өвдөлт намдаана гэдэг нь ямар анагаах ухаан юм бол доо

    Хариулах