Нэр дэвшигчдийг халз мэтгэлцээнд дуудлаа

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 10 сар 06

2016 оны орон нутгийн сонгуульд нийслэлийн есөн дүүргээс иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж байгаа хүмүүсийг “СМАРТ-ТВ”-ээс зохион байгуулж буй “Шууд мэтгэлцээн”-д оролцохыг нам эвсэл болон бие даагчдад уриалж байгаа юм байна.

 

 

Өмнөх жилүүдийн сонгуулийн явцын байдлаас харахад сонгогчид нэр дэвшигчид болон нам эвслийн хийсэн бодит ажлын тайлан, мөрийн хөтөлбөрийн талаар үнэн зөв, тэнцвэртэй мэдээлэл авах тал дээр дулимаг байдаг. Тэгвэл энэ удаагийн сонгуульд бүх нам эвслээс нэр дэвшигчийн тухайн дүүрэгт дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр, бодлого шийдвэрийг ямар аргаар хэрхэн шийдвэрлэж байгаа талаараа тухайн тойрогт нэр дэвшигчидтэйгээ халз мэтгэлцээн өрнүүлэх гэж байна.

“СМАРТ-ТВ”-ээс санаачилж буй энэхүү мэтгэлцээний нэвтрүүлэг нь 2016 оны аравдугаар сарын 10-аас өдөр бүр 20:00 цагаас цацагдах бөгөөд “Шууд мэтгэлцээн”-ний гол зорилго нь ард иргэд өөрийн сонгох нэр дэвшигчийнхээ мөрийн хөтөлбөр болон зан байдал, бодлого, харилцааны соёл гэх зэрэг олон талт давуу талыг нэг зэрэг харах боломжтой юм.

Ингэснээр сонгогчид үнэн бодит, тэнцвэртэй мэдээлэл авч, сонголтоо зөв хийх үйл явцад нь туслах болно гэж үзэж байгаа юм байна. Тиймээс нэр дэвшигчдийг “СМАРТ-ТВ”-ээс зохион байгуулж буй “Халз мэтгэлцээн”-д идэвхитэй оролцохыг урьж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх