О.Магнай: МАН-ынхны гэр бүл 2020 он хүртэл МУ-ыг удирдах нь

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 10 сар 11 ・ 9

ШӨХТГ-ын дарга асан, АН-ын гишүүн О.Магнай өнөөдөр “Засгийн газар 100 хоногт” хэмээх тайлан танилцууллаа. Уг тайлангаа тэрбээр “хараат бус” хэмээн тодотгосон байна.

“Засгийн газар 100 хоногт” тайланд МАН-ын Засгийн газар ажлаа авснаас хойш юу хийсэн тухай баримтуудыг тусгажээ.

Тэрбээр “Энэ бол цэвэр хараат бус, иргэний байр сууринаас нэгтгэсэн тайлан гэдгийг та бүхэн ойлгоорой. Тайлан гурван хэсэгтэй.

Тайлангийн нэгдүгээр хэсэгт УИХ, Засгийн газрын хийсэн томилгоог тусгажээ. М.Энхболд, Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн парламент, Засгийн газрын хийсэн томилгоо гэр бүл, хамаатан садны хүрээнд явагдсан гэдгийг онцолсон байна. Зөвхөн МАН-ын дарга М.Энхболд гэхэд өөрийн ах дүү, хамаатан садангийн 20 хүнийг төрийн албанд томилсон гэдгийг тайланд дурджээ. Тухайлбал, М.Энхболдын хүү Э.Анар Монголбанкны төлбөр тооцоо бүртгэлийн газрын захирлаар, худ А.Цогцэцэг нь Эрүүл мэндийн сайдаар томилогдсон гэжээ. Мөн М.Энхболдын тэргүүлдэг уяачдын холбооны удирдах албан тушаалтнууд бүгд төрийн албанд томилогдсон гэдгийг О.Магнай тайландаа бичсэн байна. УИХ, Засгийн газрын шинээр хийсэн томилгооны 70 хувьд нь МАН-ынхны ах дүү, хамаатан садан орсон. Товчхондоо МАН-ын гэр бүлийн баг Монголыг удирдаж байна гэсэн тайлбарыг О.Магнай өгөв.

Тайлангийн хоёрдугаар хэсэгт МАН-ын Засгийн газар өнгөрсөн хугацаанд юу хийснийг тоймолжээ. Ингэхдээ Засгийн газар бодиттой нэг ч шийдвэр гаргаагүй, юу ч хийгээгүй гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Засгийн газар хамгийн түрүүнд авлигатай тэмцэх чиглэлээр дорвитой ажиллах ёстой байсан ч юу ч хийгээгүй. Мөн эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөөгүй 100 хоногтойгоо золгох гэж байна. Энэ нь МАН-ын үед эдийн засгийн хямралаас гарах боломжгүйг харуулж байна. Мэргэжлийн Засгийн газрыг ажил хийдэг бус зогсоодог. Учир нь Засгийн газрын хуралдаан бүрт 2.3 асуудлыг зогсоосон шийдвэр гаргасан гэдгийг О.Магнай хэллээ.

Тайлангийн дүгнэлт гуравдугаар хэсэгтээ багтжээ. Тус хэсэгт Ю.Цэдэнбалын мэндэлсэн өдрийг тэмдэглэсэн нь монголчуудыг оюун санааны хувьд ухраасан хэмээн бичжээ. Мөн Ж.Эрдэнэбат гэх тоглоомын Ерөнхий сайдтай болсон. Намын дарга Ерөнхий сайд болох ёстой жишгийг халж, өөрийн хүнээ тавиад удирддаг буруу тогтолцоо бий болж байгааг О.Магнай шүүмжлэв. Тэрбээр Монгол Улс гэж байхгүй, бүлэглэлийн тогтолцоо бий болж байна. Тиймээс энэ байдлыг зүгээр харж суухгүй гэдгийг хэвлэлийн хурлын төгсгөлд хэлэв.

М.Буянжаргал

  • 1

  • 2

  • 3

  • 4

  • 5

  • 6

  • 7

  • 8


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Золбин / 2016 10 сар 12/

    Энэ дурак шээсээ, шулсээ мен ч их савируулж байна даа. Чи хол явахгуй

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 12/

    tsagaandaa garchee

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 12/

    huviin komfani gej bodood baigaa yum bishuu naaduul chini

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 12/

    huviin komfani gej bodood baigaa yum bishuu naaduul chini

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 12/

    магнайд хараат бус гэсэн ойлголт байхгүй нэг талыг баримталсан хутгууш гэж ойлгодог

    Хариулах
  • dulzen / 2016 10 сар 11/

    dahin songyyyli

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 11/

    ла,,,ла төрийн албыг төрөлийн алба болгожээ

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 11/

    Дахин сонгууль явуулана гэдэг зөв байх

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 11/

    Өмхий луйварчингуудыг дахин сонгууль явуулж төрөөс хурдан зайлуулах хэрэгтэй.

    Хариулах