“Амьд Барби”-д Монгол орон таалагджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 10 сар 13

Дэлхий дахинд “Амьд Барби” хэмээн алдаршсан украйн бүсгүй Валерия Лукьянова манай улсад зохион байгуулагдсан “Face of beauty international 2016” тэмцээний үеэр шүүгчээр уригдан, ажилласан билээ.

Гэртээ харьсан түүний олон нийтийн сүлжээний хуудсыг даган мөрдвөөс Монгол орон түүнд тун таалагдсан бололтой. “Монгол маш сайхан орон. Ёстой жинхэнэ адал явдалтай, сайхан дурсамж дүүрэн аялал боллоо. Монголчуудаа би дахин зочилно” гэж бичжээ. Ингээд түүний инстаграм хуудасны бичлэгээс толилуулж байна.

“Жинхэнэ монгол гэрт авахууллаа. Хүндэт зочдын өргөө гэж надад хэлсэн. Хаана ч очсон хүндлэгдээд их сайхан байлаа. Буцаад Монголд очмоор санагдаж байна. Монголчууд их сонирхолтой улсууд”

 

“Дежавю л гэж хэлье дээ. Энд урьд өмнө ирж байсан юм шиг”

“Youtube хуудасныхаа статистик тоог харлаа. Миний бичлэгийг хамгийн их үздэг орны жагсаалтын 2-т Монгол байна. Ямар сайхан юм бэ. Монголын сонин, сайтууд миний талаар их сайхан зүйлс бичсэн байсан. Дөнгөж Улаанбаатарт буухдаа их ядарсан байсан. Мексикээс бүтэн өдөр нисэж ирсэн болохоор аргаггүй шүү дээ. Зарим хэвлэлд ядарсан зургийг минь оруулсан байсан. Гэхдээ тэд намайг youtube-ээр үздэг болохоор хөөрхөн гэдгийг минь харсан байх. Монгол ёстой сайхан орон. Дахиад заавал очно”

“Улс орнууд 50,300 жилийн өмнө болсон явдлаас болоод нэг нэгнээ үзэн ядахыг би ойлгодоггүй. Орос оронд ч гэсэн Чингис хаанаас болоод монголчуудад дургүй хүн олон байдаг. Ёстой тэнэг явдал шүү. Саяхан би найздаа Монгол их таалагддаг гэж хэлсэн чинь тэр “Монголчууд оросуудыг алж хядан, боол болгодог байсан шүү дээ” гэдэг байгаа. Одоогийн монголчууд ямар буруутай гэж”

“Монгол Барби”

“Монголд би цагаан хоолны ресторанд орсон. Засал чимэглэл нь гоё, үнэхээр амттай хоолтой. Маш олон төрлийн хоолтой, би бүр шоконд орсон. Хөгжим эгшиглээд, танхимын голд том Буддагийн барималтай. Тийм сайхан цагаан хоолны газар би хараагүй удсан байна”

“ОХУ-ын мисс түрүүллээ. Маш их баяртай байна. УРА”

“Өнөөдөр монгол удгантай уулзлаа. Маргааш бас очно. Үнэндээ тэнгэр намайг Монголд гоо сайхны тэмцээн биш тэнгэр, сүнсний асуудлаар илгээсэн байж магад. Миссийн тэмцээн бол Монголд ирэх шалтаг л болсон байх. Удган бид хоёр адилхан шар шувууны сүлдтэй байлаа. Бид хоёрт нийтлэг зүйл их байсан. Тэр багаасаа асар том аалз хардаг байсан гэсэн, би ч мөн адил. Аалз бол хар хүчний тэмдэг гэж удган ярьсан. Намайг амьтан өргөлд барих ёслол хийх үү гэхэд нь би татгалзсан. Тийм ёслолыг сайн зүйл биш гэж би боддог”

Эх сурвалж: ub.life

Сэтгүүлч: М.Сугар-Эрдэнэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх