С.Одонтуяагаар ковер хийсэн сонгууль

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 10 сар 14 ・ 1

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байна. Дүүргийн Иргэдийн хуралд нэр дэвшиж,өөрийгөө рекламдаж яваа үл таних нөхдийн дунд танил царай харагдсан нь УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа байв.

Гэхдээ түүнийг дүүргийн хуралд нэр дэвшиж, доошоо орсон гэж бүү андуураарай. Харин тэр Баянгол дүүргийн Засаг дарга болох гэнэ. Бүр “Ардчилсан Засаг дарга” гэсэн тодотголтойгоор. Удаа дараагийн сонгуульд “цэнхэртэж” байгаа баянголчууд энэ удаа сонголтдоо үнэнч үлдвэл дөрвөн жил эмэгтэй “Ардчилсан Засаг дарга”-тай байх нь. “Ардчилсан Засаг дарга”-ыг МАХН тэргүүтэй хэд хэдэн нам дэмжиж буйгаа илэрхийлэн, Баянголын гудамж талбайгаар томоос том самбар байрлуулсан нь улам хүч нэмж байна.

 

2012 онд Ардчилсан нам Э.Бат-Үүл гэсэн ковертойгоор сонгуульдсан. Нүүр царай нь ч Ардчилсан намыг гундаагаагүй, түүхэндээ анх удаа нийслэлд ялалт байгуулж, Улаанбаатар хотыг удирдах эрхийг авчирсан. УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ хэмээн таамаглагдаж байсан Э.Бат-Үүл нийслэлд өрсөлдөж, “би унаган хотоо хөгжүүлнэ” хэмээн гарч ирсэн нь нийслэлчүүдэд таалагдсан. Гурван сарын өмнөх сонгуулиар ч Э.Бат-Үүлийн сонгогчид түүнээс татгалзаагүй, НИТХ-ын төлөөл

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 10 сар 15/

    Баянголчууд дэмжинэ гэдэгт итгэж байна.Хувийн асуудлаас биш хувьсгалын асуудлаас нь харах хэрэгтэй.

    Хариулах