Н.Энхбаярт Г.Шийлэгдамбын холбогдсон 500 саяын авлигын хэргийг нэмэв

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 10 сар 17 ・ 6

МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийг тус намын генсек асан Г.Шийлэгдамбын хэрэгтэй нэгтгэх саналыг прокурорын байгууллагаас АТГ-т өгсөн байна. Г.Шийлэгдамбын хувьд ажлын байран дээрээ 500 сая төгрөгийн авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх хэргээр шалгагдаж байгаа.

 

 

Харин энэ мөнгөө тэрээр МАХН-ын дарга Н.Энхбаярт өгөх гэж байсан гэдгээ олон нийтэд зарласан юм. Мөн 120 сая долларыг дахин нэмж өгөхөөр төлөвлөж байсан гэдгээ ч хэлсэн байдаг. Энэ тайлбар нь Н.Энхбаярт эрүүгийн хуулийн зүйл анги нэмэх үндэслэл болоод байгаа аж.  

 

Г.Шийлэгдамбын хэрэг прокурорын шатанд хэд хэдэн удаа шилжсэн ч тус газраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан гэдэг. Учир нь авлига авч, дамжуулахыг завдсан гэх эзэд нь нэгэнт ил болсон эл хэргийг нэгтгэн шалгах нь зүйтэй гэж хууль, хяналтын байгууллагынхан үзсэн бололтой юм.

 

Үндэстэн агентлаг 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 10 сар 19/

    Одоо төрийн толгойд байгаа олигархиууд үнэнд гүйцэдхээс гол нь Н.Энхбаяраас айж байна.Энхбаяр яаруу бүү хөдлөөрэй гэж захия

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 17/

    Энхбаярыг оролдохоо зогсоо ХУЛГАЙЧДАА

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 17/

    Энхбаярыг юу гэж үзэн ядаад байгаа нь одоо тодорхой болж байна. Томоор хулгай хийх л гэж ингэсэн бололтой.

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 17/

    Орост,ану-д,англи-д байдаг хауснууд гээд араб-ын хаан шиг болсон. Жеральд металз-аар дамжиж мөн ч их идсэн гэтэл нэг муу намын байр ширдамбын авилга зэргийг л яриаад шалгахыг хүсэхгүй байх шиг бнаа. Авгайг нь чухам л ганцаараа алтан ургийн үргэлжлэл г.м-ээр солиордог байсан үнэндээ оросын баба шиг л

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 17/

    Үнэн шүү дээрх хүнийг дэмжиж бн. Энэ энхбаяр гэдгийг дахин хармааргүй бн. Ер нь гэмт хэрэг нь дэээр үеээс, эрдэнэтээс л эхтэй ш дээ.нотлох баримт нь толгойтой үснээс их. Жеральд металз гэдэг компаниаар дамжиж естой одооны хэдийг хэд дахин нугалсан шиг идэж араб-ын хаан шиг болсон. Орост ану-д англи-

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 17/

    Гай тарьсан ч бай,гавьяа байгуулсан ч бай хамаагүй,Энхбаяр гэдэг хүнээс үнэндээ залхаж байна,энүүнээс салах юмсан,ямар гээгчийн лаларыг анхнаасаа МАХН-МАН-ынхан газрын хаанаас олож гаргаж ирсэн хэрэг вэ?одоо ялладаг бол яллаад сулалдаг бол суллаад нүд чихнээс далд оруулаач.

    Хариулах