Өндөр боловсрол эзэмших хэрэг байна уу

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 10 сар 17 ・ 8

Өндөр боловсрол эзэмших хэрэг байна уу

“Мал дагавал ам тосдоно” гэх өвгөдийн сургааль үг бий. Тэгвэл энэ үг сүүлийн үед өөрчлөгдөж,  “Нам дагавал ам тосдоно”  гэж шинэчлэгдсэн гэнэ. Угтаа бол дээд боловсрол, эзэмшсэн мэргэжил  амьдралын баталгаа, аз жаргалын түлхүүр элбэг хангалуун амьдралын эхлэл болох учиртай. Гэвч  ажлын туршлагагүй,  улсад нэг төгрөгний татвар төлж байсан эсэх нь эргэлзээтэй  урлагийн салбарынхан  төрийн  чухал албан тушаалд  томилогдох болсноор энэ байдал утгаа алдаж, эцэстээ шинэ зүйр үг ч төрөн гарахад хүргэсэн хэрэг.

Яруу найрагч Б.Ичинхорлоо Монголын Үндэсний төв намын сангийн даргаар томилогдож, нийслэлийн Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан Күйза Н.Жанцанноров гуайн загвар өмсөгч хүүд ажлаа хүлээлгэн өгснөөр урлагийнхан хурган дарга болох  буухиа үндсэндээ эхэлсэн.

Дараа нь зууны манлай дуучин МУГЖ Б.Сарантуяа СТӨ-ний дэд дарга болж, албан тушаалын  бялуу хүртсэн  бол “Номин талст”-ынхан түүний халааг залгамжлан авч,  хамтлагийн ахлагч Д.Батсүх нь Нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргаар томилогдсон. Харин дуучин А.Хаянхярваа нь нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дэд даргын албан тушаалд очих нь тэр. Түүнчлэн, нэгэн үе зохиолын дууны ханхүү гэгдэж, МУГЖ цол хүртэж явсан Ч.Бат-Эрдэнэ Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын дарга болсон гэх мэдээлэл ч байна.  

Монголд тэдгээр албан тушаалд томилогдох чадвартай номын дууг нь сонсч, ногоотой шөлийг нь уусан мэргэжилтнүүд бий.  Бид хэдийгээр эдийн засгийн хямралд өртөж,  уух ус, идэх хоолоо хэмжих дээрээ тулсан ч,  боловсон хүчний хомсдолд арай ч орчихоогүй байна.  Гэтэл олон жилийн турш өөрийн хүч чармайлтынхаа хүчээр сайн, чанартай их дээд сургууль төгсч, хэдэн орны хэлээр төвөггүйхэн ойлголцчихдог боловсон хүчин намд элсээгүй, эсвэл хэн нэгэн эрх мэдэлтний цүнхийг барьж, сурталчилгаанд нь ажиллаагүйнхээ төлөө  урлагийнхнаас доогуур үнэлэгдэх хачирхалтай тогтолцоо нэгэнт бий болчихжээ.  Намд элссэн  хэн дуртай нь төрийн албаны чухал салбарыг толгойлдог болсон юм бол халаасаа тэмтчин байж  өндөр боловсрол эзэмших хэрэг байна уу.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар гэдэг бол төрийн чухал агентлаг. Гэтэл 2004 онд намд элсч, 2008 оноос улстөрд  орохыг санаархаж,  2012 оны сум, дүүргийн ИТХ-д нэр дэвшээд өвдөг шороодсон эрхмээр дутаагүй л байлтай.   Дуучин А.Хаянаагийн хувьд урлагийнхан дундаа өндөр боловсролтойд тооцогддог гэдэг.

Учир нь тэрбээр Тагнуулын дээд сургуулийг төгссөн юм байх.  Харин нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд томилогдсон Д.Батсүх СУИС-ийг дуулаачийн мэргэжлээр төгссөнийхөө дараа МУИС-ийг Эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн гэнэ билээ.  “Нам дагавал ам тосдоно” гэдэгчлэн, ийм боловсролтой эрхэм эзэмшсэн мэргэжлээсээ тэс өөр салбар руу хальж,   нийслэлийн Аялал жуулчлалын газрыг толгойлж эхлэв. 

Үндсэндээ “Номин талст”-ынхнаас ганц Т.Дэлгэрмөрөн л даргын алба хашиж үзэлгүй үлдлээ. Өмнө нь тус хамтлагийн  Хаазаа буюу Т.Хангэрэл  Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Харъяатын хэлтсийн даргын үүргийг гүйцэтгэж байгаад албан тушаалаасаа буусан юм билээ.  Урлагийнхан  гэдэг ард түмнийг соён гэгээрүүлэх үүрэг, хариуцлага хүлээсэн хүмүүс.  Гэвч энэ удаа арай л өөрөөр үлгэрлээд байна уу даа. Үндсэндээ залууст цаг хугацаа, мөнгө хөрөнгөө үрэн байж чанартай боловсрол эзэмшсэний оронд эртхэн  долоон нот цээжлэн  хэдэн дуу дуулах, эсвэл нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд ажиллаж, намд элссэн нь хавь илүү  албан тушаалд хүргэдэг гэдгийг үлгэрлэж буй хэрэг  бус уу.

 

mminfo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 10 сар 18/

    Yagaad chadaltau zaluus ajil hiij bolohgui gej? Zaaval duulj bsan l bol uur ajil hiih yosgui gej bodoj bga humuus huurhiiltei uma.Bugded amjilt huseye .ta buhen hudulmur hiij sursan humuus tul buhniig chadnaa

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 18/

    Duu duuldag hun oor ajil hiij bolohgui hereg uu. Ataarhaj baihin orond ajild ni amjilt husej dem ugch bai. Tamin togoonii setgelgeeneesee saltsgaay

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 17/

    Гайхаад байх юм юу байна,лангуун дээр төрийн албыг үнэлээд тавьчихсан үед мөнгө л байвал болоо юм биш үү?өнөөх жаран тэр бум л яваа хэрэг биздээ.

    Хариулах
  • mgl / 2016 10 сар 17/

    yer ni urlagiinhan bohchuud oor haa hamaagui humuusiig toriin alba ih hurald songohoo boliyo huuliar horiglochih, yadaj 15 n jil ulsad tatvar tolj ajillsan huniig songovol yasan yum

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 17/

    нэг муу СУИС төгссөн гарууд нам дагаж амиа аргалдаг болж дээ ,цөвүүн цаг

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 17/

    Namyydiig terees tysgaarlaj 2 tanhimtai lx xyral baigyylah heregtei shvv dee.ard irgeded bosoh l vldsen

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 17/

    Ёстой хэрэггүй зүгээр л шоуд

    1
    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 17/

    Yana da dampuurchee yu xiichex ve ene zasag tur

    Хариулах