”Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлалын асуудлыг АТГ-аар шалгуулахаар болжээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 10 сар 18 ・ 3

Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт Авлигатай Тэмцэх Газрын дарга, Тэргүүн комиссар Х.Энхжаргалд албан тоот илгээсэн байна.

Уг албан тоотод "Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих "Ростек" улсын корпорацийн "Эрдэнэт үйлдвэр" ХХК болон "Монголросцветмет" ХХК-д эзэмшиж байсан 49 /дөчин ес/ хувдийн энгийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээсээ татгалзсан шийдвэр гаргуулсан эрх бүхий албан тушаалтнуудын үйл ажиллагаа нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн эсэх, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн эсэх байдлыг шалгуулж тогтоолгохоор материалыг шилжүүллээ" гэсэн байна. Мөн уг албан бичгийн хамт холбогдох 2 хуудас материалыг илгээжээ.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: