Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2016 10 сар 20
・ 13

Сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгууль өчигдөр орон даяар болж өндөрлөсөн. Энэ удаагийн сонгуулийн ирц түүхэнд байгаагүй муу үзүүлэлттэй байсан бөгөөд нийслэлийн 79 хороонд ирц бүрдээгүй аж. Гэхдээ урьдчилсан дүнгээр зарим дүүрэг, аймагт ямар нам ялсан нь тодорхой болж эхлээд байна.
Хамгийн түрүүнд анхаарал татсан дүүрэг бол Баянгол. Сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байсан өдрүүдэд тус дүүргийн АН-аас тун өвөрмөц сурталчилгааны аргыг хэрэглэсэн нь “Баянгол дүүрэг АН-ынхан ялалт байгуулж чадвал УИХ-ын гишүүн асан С.Одонтуяаг Засаг даргаар ажиллуулна” гэх амлалт байсан юм.
Тэгвэл тус амлалт биелэхэд тун ойртжээ. Урьдчилсан дүнгээр Баянгол дүүргийн найман хороонд ирц бүрдээгүй хэдий ч, АН-ынхан илт давуугаар тэргүүлсэн үзүүлэлттэй байна. Тодруулбал, хамгийн сүүлд авсан мэдээллээр тус дүүргийн 23 суудлыг АН-ын нэр дэвшигчид авсан бол долоон суудлыг МАН-ынхан авчээ.
Ямартай ч, 2008 оны НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан С.Одонтуяа тус дүүргийн Засаг дарга болох нь нэгэнт тодорхой болж эхлэв бололтой.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.