Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2016 10 сар 20
・ 8
Өчигдөр болж өнгөрсөн сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нийслэлийн хэмжээнд 48 хувь нь буюу 413 мянга 212 сонгогч саналаа өгсөн дүн гарчээ.
Сонгуулийн тухай хуульд зааснаар тухайн хороонд бүртгэлтэй сонгогчдын 50-аас дээш хувь нь саналаа өгсөн тохиолдолд тухайн санал хураалт хүчин төгөлдөр болно. Харин нийслэлийн 152 хорооны 79 хороон дээр ирц хүрээгүй аж. Иймд нэмэлт санал хураалтыг аравдугаар сарын 23-ны ням гарагт явуулахаар болжээ. Нэмэлт санал хураалтад саналаа өгсөн иргэд дахин өгөхгүй. Харин санал өгөөгүй иргэд өгч, дүнг өмнөх ирцэн дээр нэмж тооцох юм.

Нийслэлийн хэмжээний 398 санал авах байрны 49-д нь техникийн тооллого явуулахаар шийдвэрлэжээ. Үүнд:
Сүхбаатар дүүрэг
-1, 3, 9, 10, 11 дүгээр тойргийн хороод
Хан-Уул дүүрэг
-2, 3, 4, 11, 15 дугаар тойгийн хороод
Баянгол дүүрэг
-1, 3, 4, 5, 6, 7, 10, 20 дугаар тойргийн хороод
Баянзүрх дүүрэг
-2, 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11, 12, 14, 16, 17, 18, 19, 20, 21, 22 дугаар тойргийн хороод
Чингэлтэй дүүрэг
-4, 5, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19 дүгээр тойргийн хороод
Сонгино хайрхан дүүрэг
-1, 2, 3, 4, 5, 7, 9, 11, 13, 17, 18, 19, 21, 22, 23, 24, 25, 26, 28, 29, 31 дүгээр тойргийн хороод
Багануур дүүрэг
-5 дугаар тойргийн хороо
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.